Өмнөд Солонгосын улстөрч эрэгтэйчүүдийн амиа хорлолт нэмэгдэж байгааг нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо улам бүр “давамгайлж” байгаатай холбон тайлбарлажээ.

Сөүл хотын зөвлөлийн гишүүн Ким Ки Дак жил ирэх тусам эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт нэмэгдэж байгаагаас болж эрчүүдийн хувьд ажил ороход улам хэцүү болж, гэрлэх сонирхолтой эмэгтэйчүүдийн тоо цөөрч байгаа талаар саяхан гаргасан тайландаа өгүүлсэн байна.

Мөн тус улс саяхнаас “эмэгтэйчүүд давамгайлсан нийгэм болж өөрчлөгдөж эхэлсэн” бөгөөд энэ нь “эрэгтэйчүүдийн амиа хорлох оролдлого нэмэгдэхэд зарим талаар нөлөөлсөн байж болзошгүй” гэж тайланд дурджээ.

Тэрээр “эмэгтэйчүүд давамгайлж буй үзэгдлийг” шийдэхийн тулд хүйсийн эрх тэгш байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Ингэснээр эрэгтэй болон эмэгтэй хүмүүс нийгэмд тэгш боломж хүртэнэ гэж дүгнэсэн байна.

Ардчилсан намын гишүүн Ким Сөүлийн Хан мөрний гүүрэн дээр амиа хорлохыг завдсан хүмүүсийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр ийм дүгнэлтэд хүрснээ тайлбарлажээ.

Хотын зөвлөлийн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн тайлангаас харвал голын эрэг дагуу амиа хорлох оролдлогын тоо 2018 онд 430 байснаас 2023 онд 1,035 болж, үүнд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 67%-иас 77% болж өссөн байна.

Өмнөд Солонгос нь дэлхийн чинээлэг орнуудын дунд амиа хорлолтоороо дээгүүр ордог ч хүйсийн эрх тэгш байдлын хувьд хамгийн муу үзүүлэлттэй орнуудын нэг юм.

Тус улсад бүтэн цагийн ажил эрхэлдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа ихээхэн зөрүүтэй байдаг бөгөөд эмэгтэйчүүд ихэвчлэн түр эсвэл хагас цагийн ажил эрхэлдэг. Жендерт суурилсан цалингийн ялгаа аажмаар багассаар байгаа ч эмэгтэйчүүд эрчүүдээс дунджаар 29%-иар бага цалин авдаг хэвээр байна.

Солонгосчууд зөвлөлийн гишүүний тайлбарыг “үндэслэлгүй”, “эмэгтэйчүүдийг гадуурхсангэх зэргээр шүүмжилж, нэг хэрэглэгч түүнийг “зэрэгцээ ертөнцөд амьдардаг эсэхэд нь эргэлзэж байгаагаа олон нийтийн сүлжээнд бичжээ. Өрсөлдөгч намын гишүүд мөн түүнийг буруутгаж, асуудлын учир шалтгааныг “зөв шинжлэхийг” уриалсан байна.

Сүүлийн үед Кимээс гадна Өмнөд Солонгосын улс төрийн тавцанд энэ мэт эмэгтэйчүүдэд чиглэсэн шинжлэх ухаанч бус, хачирхалтай саналууд удаа дараа гарсан байна.

Тухайлбал, өнгөрсөн сард 60 гаруй настай Сөүл хотын зөвлөлийн өөр нэг гишүүн тус байгууллагын цахим хуудаснаа төрөлтийг нэмэгдүүлэхийн тулд залуу эмэгтэйчүүдийг гимнастикаар хичээллэж, аарцгийн булчинг хөгжүүлэх дасгал хийхийг уриалсан цуврал нийтлэл нийтэлсэн аж.

Үүний зэрэгцээ засгийн газрын судалгааны төв охидыг хөвгүүдээс эрт сургуульд оруулахыг зөвлөсөн бөгөөд ингэснээр сурагчид гэрлэх насанд хүрэх үед бие биедээ илүү татагдах болно гэж үзсэн байна.

Эх сурвалж: BBC

#амиа хорлолт, #Өмнөд Солонгос, #Жендэрийн эрх тэгш байдал,