Боловсролын сайд П.Наранбаяр НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа.

НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд боловсролын салбарт ихээхэн хувь нэмэр оруулж буйг Боловсролын сайд онцлон, талархал илэрхийлэв. Мөн хамтын ажиллагааны талаар хэлэлцэж, цаашид:

- Цахим шилжилтийн тусламжтайгаар боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх;
- Сургалтын хөтөлбөр, арга зүйг сайжруулах;
- Боловсролын чанарын ялгааг арилгах;
- Боловсролын санхүүжилтэд инновац, шинэ схемийг нэвтрүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар ярилцав.

НҮБ-аас иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах зэрэг чиглэлээр олон үр дүнтэй ажлыг хэрэгжүүлсэн билээ.

#Боловсролын сайд П.Наранбаяр, #НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра,