Украины өмнөд хэсгийн Оросын хяналтад байгаа Запорожье атомын цахилгаан станцын хамгаалалтын албаны дарга машинд нь бөмбөг дэлбэрэх үеэр амиа алдсан болохыг Киев, Москвагийн эрх баригчид баасан гарагт мэдэгдэв.

Украины цэргийн тагнуулын агентлагийн мэдээлснээр Андрей Короткий орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагийн орчимд Орост эзлэгдсэн Энергодар хотод амиа алдсан байна. 

Оросын онц ноцтой гэмт хэргүүдийг шалгадаг Мөрдөн байцаах хорооны Запорожье дахь салбар болсон явдалтай холбогдуулан хүн амины хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ мэдэгджээ. Мэдэгдэлд өгүүлснээр хохирогч эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.

Оросын армийн цэргүүд 2022 оны хоёрдугаар сард Украинд цөмрөн орсноосоо хойш хэдхэн өдрийн дараа Европ дахь хамгийн томд тооцогдох Запорожье атомын станцыг хяналтдаа оруулж байв. 

Украины цэргийн тагнуулын агентлаг Короткийг Оросын эзлэн түрэмгийлэгчдийн талд урваж, дайны гэмт хэрэг үйлдэх, эзлэгдсэн нутаг дэвсгэрт амьдарч буй Украины иргэдийн өмч хөрөнгийг хууль бусаар хураахад нь тусалсан гэж мэдэгджээ. 

Мөн Украиныг дэмжигч хамтран ажиллагсдынхаа хувийн мэдээллийг Оросын эрх баригчдад дамжуулж, Оросын армийг дэмжих зорилгоор тогтмол арга хэмжээ зохион байгуулдаг байсан гэж буруутгасан байна. Тэрээр Энергодар хотын Москвагаас томилогдсон хотын зөвлөлийн гишүүн байжээ.

Украины цэргийн тагнуулын алба “Facebook” хуудсандаа Дайны гэмт хэрэгтэн бүр шударгаар шийтгэлээ хүлээнэ гэдгийг анхааруулж байна хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

#Украины дайн, #Запорожье атомын цахилгаан станц, #Андрей Короткий,