Баасан гарагт АНУ-ын Сангийн яам Украины дайныг санхүүжүүлэхэд ашигладаг орлогыг бууруулах зорилгоор Оросын газрын тос олборлогч “Газпром нефть”, “Сургутнефтегаз” болон Оросын газрын тос тээвэрлэгч 183 хөлөг онгоцны эсрэг хориг арга хэмжээ зарлажээ.

Хоригт өртсөн хөлөг онгоцны 143 нь өнгөрсөн онд 530 сая баррель Оросын түүхий газрын тосыг тээвэрлэсэн байна. Энэ нь тус улсын далайгаар тээвэрлэсэн газрын тосны экспортын 42 орчим хувийг эзлэх дүн аж. Үүнээс 300 орчим сая баррель нь Хятад, үлдсэн хэсгийн дийлэнх нь Энэтхэгт хүргэгджээ.

Шинэ хориг арга хэмжээ нь Оросоос түүхий газрын тос тээвэрлэх боломжтой хөлөг онгоцны тоог мэдэгдэхүйц бууруулах бөгөөд тээврийн зардал өсөхөд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.

Улмаар уг хүлээгдэж буй тасалдлаас болж даваа гарагт дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн хэдэн сарын дээд хэмжээнд хүрч, Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 81 ам.долларыг давсан байна.

Үндсэндээ шинэ хориг нь Оросын газрын тосны экспортод хүндээр тусах нь гарцаагүй. Үүний хажуугаар сүүлийн жилүүдэд Оросоос авах газрын тосны хэмжээгээ нэмэгдүүлээд байсан Хятад болон Энэтхэгийн худалдан авагчид цаашид боловсруулалтын хэмжээгээ бууруулахад хүрнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

“Kpler”-ийн ачаа тээврийн ахлах шинжээч Мэтт Райтын хэлснээр хоригт өртсөн хөлөг онгоцнууд сүүлийн 12 сарын хугацаанд өдөрт 900,000 баррель Оросын түүхий газрын тосыг Хятад руу тээвэрлэсэн бол энэ хэмжээ эрс буурах нь тодорхой юм.

Москвагийн томоохон худалдан авагчид болох Хятад, Энэтхэг улс газрын тосны эх үүсвэрээ хоригт өртөөгүй Ойрх Дорнод, Африк, Америк тив рүү шилжүүлэх шаардлагатай тулгарах бөгөөд энэ нь сүүлийн саруудад аль хэдийн нэмэгдээд байсан Ойрх Дорнод, Африк, Бразилын спот үнэ дахин чангарахад хүргэнэ гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #Энэтхэг, #АНУ-ын хориг арга хэмжээ, #Оросын газрын тос,