Оростой хийх энхийн хэлэлцээрт Украиныг оролцуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт мэдэгдэв. Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хандан Тэд бол үүний нэг хэсэг. Хэлэлцээрт Украин, Орос болон бусад талууд, маш олон хүмүүс оролцоно гэж хэлсэн байна.

Сэтгүүлч түүнээс Путинд итгэж байгаа эсэхийг нь асуухад Тэрээр ямар нэг зүйл өөрчлөгдөхийг хүлээж байгаа гэдэгт би итгэж байна. Энэ талаар түүнд итгэж байна гэж хариулжээ. 

Түүний хэлснээр өнөөдөр Мюнхенд болох аюулгүй байдлын бага хурлын үеэр АНУ болон Оросын албаны хүмүүс уулзах бөгөөд уулзалтад Украиныг мөн урьсан байна.

Трамп энэ долоо хоногт Путинд хандахдаа Украины үндсэн шаардлагын талаар илт буулт хийсэн нь Киев болон НАТО дахь Европын холбоотнуудын аль алиныг нь түгшээсэн бөгөөд Цагаан ордон Украингүйгээр тохиролцоонд хүрч магадгүй гэж эмээж буйгаа Европын удирдагчид саяхан илэрхийлсэн юм.

Зеленьскийн зүгээс мөн Бүрэн эрхт улсын хувьд бидний оролцоогүйгээр байгуулсан ямар ч гэрээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж хатуу мэдэгдсэн.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Украин мэдээж ямар нэгэн байдлаар энхийн хэлэлцээрт оролцох боловч АНУ, Оросын хооронд хоёр талт хэлэлцээр өрнөх болно гэж мэдэгджээ.

Европын эрх баригчид олон нийтийн өмнө Трампын Путинд тавьсан энхийн саналыг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд, тэд болон Украиныг хэлэлцээрт оролцуулахгүй бол ямар ч гэрээг хэрэгжүүлэх боломжгүй гэж мэдэгдэв.

Европын дипломат эх сурвалжийн хэлснээр Мюнхений бага хурлын үеэр сайд нар АНУ-ын албаны хүмүүстэй нухацтай яриа өрнүүлэхээр тохиролцсон байна.

Москва энхийн хэлэлцээр байгуулахын тулд Киевийг төвийг сахисан байр суурь баримтлахыг шаардаж байгаа бол Киев Оросын цэргийг газар нутгаасаа гаргаж, цаашдын халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд НАТО-ийн гишүүнчлэлтэй дүйцэхүйц аюулгүй байдлын баталгаа шаардаж ирсэн. 

Гэвч Трампын засаг захиргаа гал зогсоох хэлэлцээрийг баталгаажуулахын тулд Украин 2014 оны хил рүүгээ буцах болон НАТО-д нэгдэх зорилтоосоо татгалзах шаардлагатай болж магадгүй гэдгийг анх удаа илэн далангүй мэдэгдээд байгаа билээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Доналд Трамп, #ОРос, #Украины дайн, #энхийн хэлэлцээрр,