Даваа гарагт АНУ, Оросын албаны хүмүүс Саудын Арабын Эр Рияд хотноо Хар тэнгист гал зогсоох болон бусад асуудлаар 12 цаг орчим хэлэлцээр хийлээ.

Цагаан ордны эх сурвалжийн хэлснээр Эр-Риядын хэлэлцээрт ахиц дэвшил гарсан бөгөөд ойрын ирээдүйд эерэг мэдэгдэл хийх төлөвтэй байна.

Мөн яриа хэлэлцээр дууссаны дараа Оросын төлөөлөгчдөөс сэтгэгдлийг нь асуухад Сайн байна гэж хариулсан талаар Оросын РИА агентлаг мэдээлжээ.

Хэлэлцээр даваа гарагийн орой өндөрлөсөн. Хамтарсан мэдэгдлийн төслийг батлуулахаар талуудад илгээсэн бөгөөд мягмар гарагт мэдэгдэл хийх төлөвтэй байгааг Оросын эх сурвалж мэдээлсэн байна. 

Уулзалтын өмнө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Эр-Риядад ямар ч баримт бичигт гарын үсэг зурахгүй болохыг мэдэгдсэн.

Харин даваа гарагийн өглөө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хилийн шугам, эрчим хүч, цахилгаан станцын өмчлөл”-тэй холбоотой асуудал хэлэлцээрийн ширээн дээр байгааг мэдэгдсэн юм.

Цагаан ордны зүгээс Саудын Арабын яриа хэлэлцээрийн эхний зорилго Хар тэнгист гал зогсоож, усан тээврийн урсгалыг чөлөөтэй болгох явдал болохыг мэдэгдээд байгаа. 

Хэлэлцээрт Америкийн талыг Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын ахлах зөвлөх Эндрю Пик, Төрийн департаментын өндөр албан тушаалтан Майкл Антон нар тэргүүлсэн бол Оросыг дипломатч асан, одоо Оросын дээд танхимын Гадаад харилцааны хорооны даргаар ажиллаж буй Григорий Карасин төлөөлөн оролцов.

Интерфакс агентлагийн иш татан мэдээлснээр Карасин даваа гарагт болсон хэлэлцээрийн завсарлагааны үеэр яриа хэлэлцээр бүтээлчээр урагшилж байгааг хэлсэн байна. Мөн хоёр талын харилцаанд нөлөөлж буй чухал асуудлуудыг хэлэлцсэн болохыг тэрээр хэлжээ.

Түүнчлэн Трамп яриа хэлэлцээрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Путиний оролцоог сайшаасан байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОРос, #Украины дайн, #Эр Рияд,