Сүүлийн саруудад Оросын талаас Украины хотууд руу хийж буй дрон болон пуужингийн довтолгоо эрс эрчимжиж байна. Тухайлбал, зургаадугаар сард  5400 гаруй дрон ашигласан довтолгоо бүртгэгдсэн нь дайн эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Харин энэ сарын эхний ес хоногт 2000 гаруй дрон ашиглан удаа дараа довтлоод байгаа юм.

Оросуудын ашиглаж байгаа Ираны “Shahed” төрлийн дронууд шинэчлэгдсэн, илүү өндөрт нисэж, хол зайг туулан, их хэмжээний тэсрэх бодис тээвэрлэх чадвартай болсон нь Украины агаарын хамгаалалтын системд ихээхэн сорилт болж байна.
НҮБ-ын мэдээлснээр, өнгөрсөн сард л гэхэд 230 гаруй украин иргэн амь үрэгдэж, 1300 гаруй хүн шархадсан байна.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский олон улсад хандан агаарын хамгаалалтын тусламжийг нэмэхийг уриалсаар байгаа бөгөөд Их Британиас 5000 ширхэг пуужин нийлүүлэх гэрээ байгуулаад байна.

Эх сурвалж: BBC 

#Орос Украины дайн, #Оросын дроны довтолгоо,