Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхиий сайд Н.Учрал хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд халдсан аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй бөгөөд холбогдох нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажил үүргээс нь чөлөөлнө гэдгээ мэдэгдлээ.

Тус мэдэгдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтийн албан тушаалтны зургийг нийтлэлдээ ашигласныг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) “биометрик мэдээлэл” хэмээн үзэж, 20 сая төгрөгөөр торгосон нь иргэдийн мэдэх эрх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан үйлдэл гэж үзэж буйгаа онцолжээ.

Мөн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, сэтгүүлчдийн байгууллагууд болон хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж буй иргэдийн байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Засгийн газрын зүгээс Хүний эрхийн үндэсний комиссыг хүний эрхийг хамгаалах үүргээсээ хазайж, хүний үндсэн эрхэд халдсан үйлдэл гаргасан хэмээн буруушаажээ.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, түүнтэй холбоотой Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Мэдэгдэлд “Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль нь ойлгомжгүй, хууль хэрэглэгч өөр өөрөөр тайлбарлах боломжтой байгаа нь эрх зүйн хийдэл үүсгэж байна. Хууль хүн бүрд тэгш шударгаар үйлчлэх ёстой бөгөөд үл ойлголцол, хүндрэл үүсгэж буй зохицуулалтыг засаж сайжруулах болно” гэжээ.

Мөн хэвлэлийн эрх чөлөө нь зөвхөн сэтгүүлчдийн асуудал бус, иргэдийн мэдэх эрхийг хангах ардчилсан, нээлттэй нийгмийн үндэс болохыг онцолсон байна.

Эцэст нь Засгийн газар “Чөлөөлье” бодлогын хүрээнд иргэдийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг тууштай хамгаалан ажиллах болно” хэмээн мэдэгдэв.

#онцолсон, #Ерөнхий сайд Н.Учрал,