Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдсантай холбогдуулан кибер халдлага зөрчлийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Кибер аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд /2024.03.12/хуралдлаа. Цахим хөгжил харилцаа холбооны сайд, КАБЗ-ийн дэд дарга Н.Учрал хурлыг удирдан явуулсан байна. Монгол Улсад хаягласан кибер халдлага, зөрчлийн нөхцөл байдлыг авч хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө батлав.

ХАКЕРУУДЫН ХАР ЗАХ ДЭЭР МОНГОЛЧУУДЫН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ЗАРАГДАЖ БАЙЖЭЭ!

Олон мянган иргэний хувийн мэдээллийг алдаж, хакеруудын хар зах Dark web дээр зарагдаж байгаа тул хуулийн дагуу хянаж шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх, халдлагаас цэвэрлэх үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан байна.
Арилжааны нэгэн банк халдлагад өртөж, 1,4 сая гаруй хүний регистрийн дугаар, ажил, гэрийн хаяг, банкны бүртгэлийн дугаар  зэрэг дахин давтагдашгүй мэдээллийг хар зах дээр 700 долларын үнэтэй зарж байсан. Ашигладаг бүртгэлийн дугаараар нь хөөж, аль банк үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг алдсаныг тогтоосон байна.   
Нэгэн ББСБ-ын зээлийн аппликейшн халдлагад өртөж, хүний хувийн мэдээлэл алдагдсан нь тодорхой болсон. Хувийн нууц үг зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл алдагдсан тул цахим залилан хийх аюул заналхийлж байна. Алдагдсантайгаа адилхан нууц үг ашигладаг бол банк, санхүүгийн бусад платформууд дахь данс нь дагаад эрсдэлтэй болсон гэсэн үг юм.
Мэдээллийн технологийн сургалтын төв хамтрагч 500 компани, байгууллагын 3000 гаруй ажилтны мэдээллийг алдаж, хар зах дээр зарагдаж байна. Энэ мэдээллийг ашиглан, фишинг, fraud төрлийн халдлага явуулж, санхүүгийн хохирол учруулах боломжтой болсон.
Төрийн нэгэн байгууллагын систем, сүлжээнд хандах хандлага хар зах дээр нээлттэй зарагдаж байна. Төрийн байгууллагын системд шууд зөвшөөрөлгүй нэвтрэх эрх, өөрөөр хэлбэл түлхүүр, кодыг нь plain text хэлбэрээр худалдахаар байршуулжээ. 
Зочид буудал, амралт, жуулчны баазын онлайн захиалгын нэгэн сайт халдлагад өртөж, Монгол Улсын 36 мянган иргэний хувийн мэдээлэл хакеруудын хар зах дээр зарагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 36 мянган монгол хүний иргэний үнэмлэх, зураг, овог нэр, мэйл хаяг, утас, хувь хүний нарийн тодорхой мэдээлэл задарсан байна.
Кибер аюулгүй байдлын тусгай албад, кибер мэргэжилтнүүдийн баг хүний хувийн мэдээлэл алдсан төр, хувийн байгууллагуудад хяналт шалгалт хийж, цэвэрлэж хамгаалах, хариу арга хэмжээ авах ажиллагаа явуулж байна. 

КИБЕР ГЭМТ ХЭРЭГ ОГЦОМ ӨСӨЖ БАЙНА 

Дэлхийн 16-64 насны хүн амын 66 хувь нь интернэт байнга хэрэглэж, өдөрт 6 цаг 40 минутыг зарцуулж байна. Фэйсбүүк, Х зэрэг нийгмийн сүлжээнд өдрийн 2 цаг 23 минутыг зориулдаг болжээ. Кибер гэмт хэргийн хохирол дэлхий дахинд 2024 онд 9,2 их наяд доллар, сард 766 тэрбум доллар, ердөө ганцхан цагт 11,6 тэрбум буюу манай улсын жилийн төсвөөс давахаар байна. 
Олон улсын цахилгаан холбооны байгууллагын 2020 оны Дэлхийн кибер аюулгүй байдлын тайлангаар Монгол Улс 194 орноос 99 дүгээрт эрэмбэлэгджээ. Азийн бүс нутагтаа 37-оос 22-т, Эстонийн Цахим засаглалын академийн Үндэсний кибер аюулгүй байдлын индексийн 2021 оны тайлангаар 160 улсаас 123 дугаарт орсон байна. Эдгээр тайлангаас хойших хугацаанд Монгол Улс кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, үндэсний тогтолцоо, стратеги, хариуцах байгууллага бүтцүүдтэй болж ажиллаж эхэлсэн нь индекс өсөж сайжрах нь зайлшгүй юм. 
Монгол Улсад дунджаар 37 ISP 8921 IP хаягт хамааралтай 83672 халдлагад өртсөн байж болзошгүй, 3080 нийтэд ил болсон эмзэг байдал, 1525 орчим аюул занал учруулж болзошгүй эвент илэрч байна. Халдлагын дийлэнх нь мэдээллийн систем, электрон тоног төхөөрөмжид хортой код суулгах хэлбэрээр ирдэг байна.
2019 онд цахим орчны 15 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2023 онд 8910 болж огцом өсжээ. Кибер гэмт хэргийн 83 хувийг эзэлдэг цахим залилан 2020 онд 189 бүртгэгдэж байсан бол 2023 онд 7905 болсон  байна. 

Монгол Улс кибер аюулгүй байдлаа хэрхэн хамгаалдаг вэ?

Кибер аюулгүй байдал, хувь хүний мэдээлэл хамгаалах багц хуулиудтай болж, Кибер аюулгүй байдлын зөвлөл байгуулагдан ажиллаж эхэлсэн. Ерөнхий сайд КАБЗ-ийг тэргүүлж, ЦХХХ-ны сайд, ТЕГ-ын дарга нар дэд даргаар нь ажилладаг. Кибер аюулгүй байдал, хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль, эрх зүйн орчин, хэрэгжүүлэх дүрэм журам, үндэсний тогтолцоо, стратеги, төлөвлөгөөтэй болж, мэргэжилтнүүдээ сурган бэлтгэж байна.  
Цэргийн командлал, Үндэсний төв, Нийтийн төв гэсэн гурван байгууллага кибер аюулгүй байдлыг хамгаалж, халдлага, зөрчилд хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх үүрэгтэй ажиллаж байна. 

Өнгөрсөн хугацаанд КАБЗ-ийн Ажлын албанаас:

- Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Кибер тусгаар тогтнол форум,
- Японы ЖАЙКА-тай хамтран төрийн 624, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын 211 албан хаагч хамрагдсан сургалт,
- Зэвсэгт хүчний жанжин штаб, MNCERT төрийн бус байгууллагатай хамтран Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, төр, олон нийтийн 6 байгууллагын кибер аюулгүй байдлын 63 мэргэжилтэн оролцсон ITACTIC команд штабын сургалт, 
- Санхүүгийн зохицуулах хороо, Финтекийн холбоотой хамтран финтекийн 50 гаруй компани оролцсон форум 

зэргийг зохион байгуулж байгууллагуудын мэргэжилтнүүдийн кибер аюулгүй байдлын ур чадварыг өсгөх, уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулжээ.   
Кибер аюулгүй байдлыг хангахад Төр, Иргэн, Хуулийн этгээдүүдийн итгэлцэл дээр тогтсон нягт хамтын ажиллагаа чухал юм байна.

#онцолсон, #live, #ЦХХХ-ны сайд Н.Учрал,