Эерэг мэдээллийг эн тэргүүнд

ДЭЛХИЙН МЭДЭЭ


50
Ням гарагт Оросын арми хэд хэдэн газарт хүчээ ихээхэн төвлөрүүлсэн тул Киевийн цэргүүд зүүн фронтын гурван тосгоны ойролцоо шинэ байрлал руу ухарсан болохыг Украины дээд командлагч гэж мэдэгдэв.
113
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Хятадад хийж буй гурван өдрийн айлчлал өнөөдөр өндөрлөж байна.
70
Энэ долоо хоногт АНУ-ын хууль тогтоогчид “TikTok”-ын эрхийг шилжүүлэх эс бөгөөс тус улс дахь хэрэглээг хориглох тухай хуулийн төслийг баталсны дараа аппликэйшнийг эзэмшигч Хятадын “ByteDance” бизнесээ зарах бодолгүй байгаагаа мэдэгдэв.
67
Пүрэв гарагт Венец хот өдрөөр ирдэг жуулчдаас төлбөр авч эхэлсэн ч хотын оршин суугчид эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэн жагсжээ.
86
Оросын шүүх дайны эсрэг граффити зурж, олон нийтийн сүлжээнд пост бичсэн Сибирийн Чита хотод оршин суудаг өсвөр насны охинд 3.5 жилийн хорих ял оноожээ. Энэ нь насанд хүрээгүй хүүхэд дайны эсрэг үзлээсээ болж хорих ял авч байгаа анхны тохиолдол гэж Оросын хэвлэлүүд онцолж байна.
82
Нью-Йоркийн Колумбын их сургуульд Израилын Газын зурваст явуулж буй дайныг эсэргүүцсэн жагсаал эхэлснээс хойш долоо хоногийн дараа АНУ-ын олон арван коллежид ижил жагсаал болж байна.
84
Иракийн эрх баригчид терроризмын хэрэгт буруутгагдаж, цаазын ял сонссон 11 зэвсэгт этгээдийг дүүжилжээ.
84
Блинкений айлчлал лхагва гарагт Шанхайгаас эхэлсэн бөгөөд тэрээр энд бизнесийн удирдагчидтай уулзсаныхаа дараа Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээр хийнэ, мөн баасан гарагт Ши Жиньпин даргатай уулзаж магадгүй.
71
Сансар дахь цөмийн зэвсгийн уралдаанаас урьдчилан сэргийлэхийг улс орнуудад уриалсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд Орос хориг тавьжээ.
55
Дэлхийн хуванцар бохирдлын талаас илүү хувийг 60 хүрэхгүй үндэстэн дамнасан корпорац, үүнээс дөрөвний нэгийг нь таван компани ялгаруулдаг болохыг судалгааны үр дүн харуулжээ.
65
Лхагва гарагт Украины засгийн газар цэргийн хомсдолыг нөхөхийн тулд дүрэм журмаа улам чангатгаж, цэргийн насны эрчүүдэд гадаад паспорт олгохыг түр хугацаагаар хоригложээ.
70
Лхагва гарагт Ерөнхийлөгч Жо Байден Украинд үзүүлэх олон тэрбум долларын тусламжийг багтаасан багц хуулийн төсөлд гарын үсэг зурснаар Конгресс дахь Бүгд найрамдах намынхантай хэдэн сар үргэлжилсэн маргааныг эцэслэв.
86
Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн сүүлчийн түшиц газар гэж үзэж буй Рафах хот руу довтлохоо анхааруулж ирсэн Израил энгийн иргэдэд зориулж хэдэн арван мянган майхан худалдаж авч, нүүлгэн шилжүүлэлтэд бэлтгэж эхэлжээ.
70
Өнгөрсөн гуравдугаар сард болсон Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн дурсгалыг хүндэтгэх ёслолыг удирдсан үнэн алдартны шашны санваартныг гурван жилийн хугацаагаар албан тушаалаас нь түдгэлзүүлснийг Оросын үнэн алдартны сүмийн Москва дахь салбар мэдэгджээ.
63
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla”-ийн ашиг энэ жил хоёр дахин буурч, олон мянган ажлын байраа цомхотгоход хүрээд байгаа ч боломжийн үнэтэй шинэ загвар гаргахаа амлалаа.
87
Мягмар гарагт Оросын Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг авлигын хэргээр саатуулсан болохыг Мөрдөн байцаах хороо мэдэгдсэн байна.
85
Израилын арми хэдэн сарын өмнөө цэргээ эргүүлэн татсан Газын хойд хэсэгт хүчтэй цохилт өгчээ. Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногт хийсэн хамгийн хүнд дайралтуудын нэг байв.
146
АНУ удаан хугацаанд хойшлогдсон цэргийн тусламжийн багцыг баталж, фронт руу илгээхээр бэлтгэж байгаа энэ үед Орос улс барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгийг хадгалдаг Украины агуулахуудыг чиглэсэн цохилтоо эрчимжүүлэхээ мэдэгдэв.
76
Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камероны энэ долоо хоногт Төв Азийн орнуудад хийж буй айлчлалд Тажикистан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Казахстан улсаас гадна Монгол улс багтжээ.
88
Ирак, Сири дэх АНУ-ын хүчин 24 цагийн дотор хоёр удаа дрон болон пуужингийн дайралтын бай болсныг Иракийн аюулгүй байдлын эх сурвалжууд болон Америкийн албаны хүмүүс даваа гарагт мэдээлэв.
Цааш үзэх