Мягмар гарагт Оросын Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг авлигын хэргээр саатуулсан болохыг Мөрдөн байцаах хороо мэдэгдсэн байна.

2016 онд Батлан хамгаалах яаманд томилогдсон 47 настай Иванов нь Оросын цэргийн дэд бүтцийн төслүүдийг хариуцаж байжээ.

Мөрдөн байцаах хорооны мэдэгдэлд Ивановыг эрүүгийн хуулийн 290-р зүйлийн 6 дахь хэсэгт үндэслэн саатуулсан гэж өгүүлсэн бөгөөд уг заалтад нэг сая рубль буюу 10,700 ам.доллароос давсан хэмжээний хээл хахуулийн хэргийг хамааруулдаг байна. 

Хэрэв гэмт хэрэг үйлдсэн нь батлагдвал их хэмжээний торгууль, мөн 15 жил хүртэл хорих ялаар шийтгүүлж магадгүй.

Талийгаач сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн үүсгэн байгуулсан Авлигатай тэмцэх сан (ACF) 2022 онд Ивановыг түрэмгийллийн дараах хэдэн сарын хугацаанд Оросын бөмбөгдөлтөд дийлэнх нь сүйрсэн Украины Мариуполь боомт хотын барилгын төслүүдээс ашиг олж, авлигын схемд оролцсон гэж буруутгаж байв.

АНУ, Их Британи улс түүний эсрэг хориг арга хэмжээ авч байсан бол Европын холбоо зорчих хөдөлгөөнд нь хориг тавьж, хөрөнгийг нь битүүмжилсэн байдаг. 

Иванов өмнө нь Москвагийн бүсэд Шадар сайдын албыг хашиж байсан бөгөөд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугтай ойр дотно харилцаатай гэж үздэг. Шойгу өмнө нь мөн Москва мужийн захирагчаар богино хугацаанд ажиллаж байжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Ерөнхийлөгч Владимир Путинд Ивановын баривчилгааны талаар урьдчилан мэдэгдсэн байна.

Албан тушаалаа ашиглан асар их хөрөнгө хуримтлуулдаг гэж үздэг Оросын эрх баригч элитүүдийн дунд авлигатай холбоотой баривчилгаа ховор тохиолддог.

Эх сурвалж: BBC

#ОРос, #авилгын хэрэг, #Тимур Иванов, #Оросын Батлан хамгаалахын дэд сайд,