АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Хятадад хийж буй гурван өдрийн айлчлал өнөөдөр өндөрлөж байна.

Тэрээр өнөөдөр Бээжин хотноо Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй таван цаг хагас хэлэлцээр хийсэн бөгөөд энэ үеэр Хятад улс Оросын армид дэмжлэг үзүүлж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллерын хэлснээр хоёр тал мөн Тайвань, Өмнөд Хятадын тэнгис болон бусад хурцадмал асуудлын талаар ярилцсан байна.

Блинкен Ван Итэй хэлэлцээр хийсний зэрэгцээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан бөгөөд тэрээр АНУ эдийн засгийн хөгжлийг нь дарж байна гэсэн Бээжингийн санаа зовнилыг илэрхийлсэн байна.

Цамцны эхний товчийг зөв товчлох ёстой байдаг шиг Хятад, Америкийн харилцааг жинхэнээсээ тогтворжуулж, сайжруулж, урагшлуулахын тулд энэ үндсэн асуудлыг шийдвэрлэх ёстой” гэж Ши Жиньпин хэлжээ.

Мөн Ван И уулзалтынхаа үеэр Хятад-АНУ-ын харилцаа тогтворжсон ч харилцаанд сөрөг хүчин зүйлс улам бүр нэмэгдэж, бэхжиж байнагэж анхааруулаад, АНУ Хятадын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн хөгжлийг дарахын тулд эцэс төгсгөлгүй арга хэмжээ авч байгааг сануулсан байна.

Лхагва гарагт Блинкенийг Хятадад газардахаас хэдхэн цагийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын цэргийн хүчийг эсэргүүцэх, Тайваньд батлан хамгаалахын тусламж үзүүлэх олон тэрбум долларын тусламж болон Хятадын “ByteDance” компанийн эзэмшдэг “TikTok” аппликэйшний эсрэг хуулийн төслийг баталсан.

Хэлэлцээрийн хөтөлбөрийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Сан Францискод болсон Байден, Ши хоёрын дээд хэмжээний уулзалт, дөрөвдүгээр сард болсон дараагийн уулзалтын үеэр тогтоосон тул TikTok-ын хориг Блинкений айлчлалын үеэр хөндөгдөөгүй байна.

Гэсэн ч Ван И АНУ-ыг Хятадын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамарсан “улаан шугам”-ыг гишгэлж болохгүй гэж анхааруулжээ.

Түүнчлэн айлчлалын үеэр талууд хиймэл оюун ухаан, фентанил үйлдвэрлэхэд ашигладаг химийн бодисын нийлүүлэлтийг хязгаарлахад ахиц дэвшил гаргах зэрэг бусад асуудлыг хэлэлцсэн байна.

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #Ши Жинпинь, #АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен,