Израилын арми хэдэн сарын өмнөө цэргээ эргүүлэн татсан Газын хойд хэсэгт хүчтэй цохилт өгчээ. Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногт хийсэн хамгийн хүнд дайралтуудын нэг байв.

Мягмар гарагт жүүдийн Улаан өндөгний баяртай холбоотойгоор засгийн газрын албан байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хаалттай байх үед Израилын өмнөд хилийн хотуудад пуужингийн сэрэмжлүүлэх дохио дугарсан ч хүний амь эрсдээгүй байна.

Израилын армийн мэдээлснээр тус улс руу харвасан пуужинг Газын зурвасын хойд хэсгээс харвасан байсан бөгөөд Хамастай холбоотой Исламын Жихад бүлэглэлийн зэвсэгт жигүүр Сдерот болон Нир Ам руу пуужингаар довтолсон хариуцлагыг өөртөө хүлээжээ.

Үүнтэй холбоотойгоор Израил Газын зурвасын хойд хэсэгт, тодруулбал Бейт Ханун, Жабалиа хотоос зүүн зүгт пуужингаар эрчимтэй довтолсон байна. Мягмар гарагийн өглөө Зейтун зэрэг газруудад довтолгоо үргэлжилсэн бөгөөд оршин суугчдын мэдээлснээр төв зам дагуу хэдхэн секундийн дотор дор хаяж 10 удаа цохилт өгчээ. 

Газын зурвасын хойд захад орших Бейт Хануны зүүн зүгт танкаар дайралт хийсэн ч хотын гүн рүү ороогүй болохыг оршин суугчид болон Хамасын хэвлэл мэдээлэв. Буун дуу оршин суугчдын хоргодож байсан зарим сургуульд хүрсэн байна.

Бейт Хануны баруун хэсэг дэх лалын сүм болон тусламж цуглуулахаар эрэг орчимд цугласан олон хүн цохилтод өртөж, хэд хэдэн хүн шархадсан болохыг эмч нар болон Хамасын хэвлэл мэдээлэв.

Израилын хүчин мөн тус улсын өмнөд хэсэг рүү пуужин харвахад ашигласан төхөөрөмжид цохилт өгснөөр, хэд хэдэн зэвсэгт этгээдийг устгасан гэдгээ мэдэгдсэн байна.

Өнгөрсөн өдөр Израилын агаарын хүчний сөнөөгч онгоцнууд болон нэмэлт нисэх онгоцнууд Газын зурвас дахь цэргийн дэд бүтэц, ажиглалтын цэг, террористууд, пуужин харвах цэгүүд зэрэг террористуудын 25 орчим объектод цохилт өгсөн гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

Израилын арми Газын хойд хэсгийг Хамасаас цэвэрлэсэн гэж үзээд, цэргээ эргүүлэн татаж байгаагаа мэдэгдсэнээс хойш бараг дөрвөн сарын дараа тус бүс нутагт дахин цохилт өгсөн нь энэ юм.

Энэ сард Израил мөн Газын зурвасын өмнөд хэсэг дэх цэргийнхээ ихэнх хэсгийг эргүүлэн татжээ. Гэвч гал зогсоох оролдлого бүтэлгүйтсэн тул Израил цэргээ татсан газруудыг дахин бөмбөгдөж байна. Мягмар гарагт Израилын танкнууд Хан Юнис хотын зүүн хэсэгт дайралт хийсний дараа хотын өмнөд хэсэгт цохилт өгсөн байна.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил,