Лхагва гарагт Украины засгийн газар цэргийн хомсдолыг нөхөхийн тулд дүрэм журмаа улам чангатгаж, цэргийн насны эрчүүдэд гадаад паспорт олгохыг түр хугацаагаар хоригложээ.

Үүнээс нэг өдрийн өмнө Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мөн 18-60 насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг тавдугаар сарын 18-ыг хүртэл зогсоосон байна.

Гадаад хэргийн сайдын хэлснээр цэргийн насны эрчүүд Украин руу буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр тусгай гэрчилгээ авах боломжтой ба гэрчилгээ авахаар өргөдөл гаргасан хүмүүс Элчин сайдын яам, консулын газруудаас тусламж үйлчилгээ авах боломжтой гэв.

Тавдугаар сарын 18-аас тогтмол үйлчилгээг сэргээх бөгөөд дөрөвдүгээр сарын 23-аас хойш хүлээн авсан өргөдлийг тэр үед хянан шийдвэрлэх аж.

Сайн дурынхныг урамшуулах, цэрэг татлагаас бултсан хүмүүсийг шийтгэх замаар цэргийн бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх зорилготой Дайчилгааны тухай шинэ хууль мөн үеэс хэрэгжиж эхлэх юм.

Зөвхөн Европын Холбооны орнуудад гэхэд 860,000 орчим Украинаас дүрвэсэн цэргийн насны эрчүүд амьдарч байгаа бол нөгөө талд Оросын сайтар зэвсэглэсэн, хүчирхэг армийн эсрэг тэмцэлд Украины зэвсэгт хүчин цэргийн хомсдолтой тулгараад байгаа.

Түүнчлэн Гадаад харилцааны яам гадаад паспортын өргөдөл хүлээн авдаг хувийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд зөвхөн засгийн газрын төлөөлөгчийн газрууд өргөдөл хүлээн авахаар болсон байна.

Энэ шинэ хязгаарлалт нь дайны байдал хүчин төгөлдөр байх үед улсын хилээр гарахыг зөвшөөрсөн иргэдэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамаарахгүй.

Мягмар гарагт Консулын үйлчилгээг түдгэлзүүлж байгааг зарлахдаа Кулеба эх орныхоо төлөө цэргийн алба хаахаас татгалзсан хэрнээ төрийн үйлчилгээ авах хүсэлтэй байгаа цэргийн насны эрчүүдийг шүүмжилсэн байна. 

“Гадаадад амьдардаг нь иргэнийг эх орныхоо өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тэрээр “X” хуудсанд бичжээ.

Эх сурвалж: Reuters

#УКраин, #цэргийн хомсдол,