Дэлхийн хуванцар бохирдлын талаас илүү хувийг 60 хүрэхгүй үндэстэн дамнасан корпорац, үүнээс дөрөвний нэгийг нь таван компани ялгаруулдаг болохыг судалгааны үр дүн харуулжээ.

Ашгийн бус “The 5 Gyres” институтийн олон улсын сайн дурынхны баг таван жилийн хугацаанд дэлхийн 84 улсаас 1,870,000 гаруй хуванцар хог хаягдлыг цуглуулж, судалгаа явуулсан байна. Цуглуулсан хогны дийлэнх хувийг хүнс, ундаа, тамхины нэг удаагийн савлагаа эзэлж байжээ.

Энэхүү хуванцар хогны талаас хүрэхгүй хувь нь үйлдвэрлэгчийг илтгэх брэндийн тэмдэгтэй байсан бол үлдсэнийг нь тодорхойлж чадаагүй байна.

Брэндийг нь тодорхойлсон хуванцар хаягдлын тал хувь нь өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч үндэстэн дамнасан 56 корпорацынх байсан бол дөрөвний нэг нь ердөө таван компанийнх байжээ.

Тодруулбал, эдгээр хуванцар хог хаягдлын 2%-ийг “Altria” болон “Philip Morris International”, 3%-ийг “Danone” болон “Nestlé”, 5%-ийг “PepsiCo”, 11%-ийг “The Coca-Cola” компани тус тус эзэлсэн байна.

Судалгааны зохиогч, “The 5 Gyres” институтийн хуванцар бохирдлын шинжээч Маркус Эриксен “Салбар нь хувь хүнд хариуцлага хүлээлгэх дуртай. Гэхдээ сав баглаа боодлын материал, нэг удаагийн савлагаа ашиглах сонголт нь брэндүүдийн гарт байдаг гэдгийг бид онцлон хэлмээр байна. Үүнээс л их хэмжээний хог хаягдал ялгардаг.”

“Philip Morris International”, “Danone”, “Nestlé”, “PepsiCo” болон “The Coca-Cola” компани хуванцрын хэрэглээгээ багасгаж, дахин боловсруулах боломжтой сав баглаа боодлыг нэвтрүүлж, дахин боловсруулсан материал ашиглаж эхлэх зэргээр хуванцар бохирдлыг бууруулах чиглэлд арга хэмжээ авч байгаагаа мэдэгджээ.

Гэсэн хэдий ч арга хэмжээ нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг судалгаанд оролцсон мэргэжилтнүүд хэлж байна. 2000 оны эхэн үеэс хуванцрын үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдсэн бол нийт хуванцрын ердөө 9% нь дахин боловсруулагдаж байгааг судалгаагаар тогтоожээ.

Түүнчлэн хуванцрын үйлдвэрлэл нэг хувиар өсөхөд хүрээлэн буй орчны хуванцар бохирдол бараг ижил хэмжээгээр нэмэгддэг болохыг судлаачид тогтоосон байна.

Судалгааны зохиогчдын нэг, “The 5 Gyres” институтийн шинжлэх ухааны захирал Лиза Эрдл “Үйлдвэрлэл бол үнэндээ бохирдол юм” гэж хэлжээ.

Австрали дахь Хамтын нөхөрлөлийн Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн судалгааны байгууллагын экологич Кэти Уиллис “Хуванцрын үйлдвэрлэлээ хязгаарлах шаардлагатай байгааг шинжлэх ухаан дахин дахин харуулж байна” гэж анхааруулсан байна.

Тиймээс хуванцар үйлдвэрлэлийн хэмжээнд анхаарлаа төвлөрүүлсэн дэлхийн хэмжээнд заавал дагаж мөрдөх гэрээ байгуулах зайлшгүй шаардлагатайг судалгааны багийнхан онцлон тэмдэглэжээ.

Энэ долоо хоногт улс орнууд Оттавад НҮБ-ын Хуванцар бохирдлын тухай гэрээг хэлэлцэхээр цуглаж байгаа бөгөөд энэ үеэр эрхзүйн дагуу заавал мөрдөх ёстой олон улсын гэрээ байгуулж магадгүй байна.

Эх сурвалж: The Guardian

#хуванцар хог хаягдал, #The 5 Gyres,