БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний өнгөрсөн арваннэгдүгээр сард Сан Францискод хийсэн айлчлалаас хойш Бээжин, Вашингтон хоёр харилцаагаа сайжруулахыг хичээсээр байна.

Хятад улс АНУ-тай санал зөрөлдөөнөөс илүүтэй нийтлэг зүйлээ онцлон харуулж, удааширч буй эдийн засгийн өсөлтөө дэмжиж, гадаадын бизнес эрхлэгчдийг татахын тулд сүүлийн саруудад илүү зөөлөн дипломат бодлого баримталж байгаа.

Харин АНУ-ын талаас Хятадад элч төлөөлөгчөө илгээж, хамтран ажиллагаагаа нэмэгдүүлэхээр хичээж байна. АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен ойрын хугацаанд Хятадад хоёр удаа айлчилсан бол Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен жил хүрэхгүй хугацаанд хоёр дахь удаагаа Хятадад айлчилж байна.

Түүний айлчлал лхагва гарагт Шанхайгаас эхэлсэн бөгөөд тэрээр энд бизнесийн удирдагчидтай уулзсаныхаа дараа Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээр хийнэ, мөн баасан гарагт Ши Жиньпин даргатай уулзаж магадгүй.

Блинкен Ван Итэй уулзахдаа Орос руу машин хэрэгсэл, микрочип экспортлохоо зогсоохыг шаардах төлөвтэй байна.

Бээжин ч мөн Вашингтонд өөрийн гэсэн шаардлагаа тавих бололтой. Блинкенийг Хятадад ирэхээс өмнө тэд яриа хэлэлцээрээс юу хүлээж байгаагаа тодорхойлсон мэдэгдэл гаргажээ.

Харилцаа тогтворжиж эхэлсэн ч “АНУ Хятадыг дарангуйлах стратегиа үргэлжлүүлэн урагшлуулж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Хятадын нэр хүндэд халдаж, Хятадын эрх ашгийг хөсөрдүүлсэн алдаатай үг, үйлдлүүд гаргасаар байна. Хятад улс ийм алхмуудыг эрс эсэргүүцэж, хатуу арга хэмжээ авах болно” гэж мэдэгдэлд өгүүлжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар айлчлалын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь Тайвань байх болно. Лхагва гарагт Жо Байден Тайваньд нэмэлт санхүүжилт олгох тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан бол Тайваний тусгаар тогтнолыг дэмжигч Ерөнхийлөгч Уильям Лайн тангараг өргөх ёслол сар хүрэхгүй хугацааны дараа болох юм. Энэ нь Тайваний хоолой төдийгүй Өмнөд Хятадын тэнгисийн томоохон бүс нутагт хурцадмал байдалд хүргэж магадгүй юм.

Түүнчлэн АНУ-ын хууль тогтоогчид Хятадын технологийн томоохон компани болох “ByteDance”-ийг есөн сарын дотор “TikTok”-ийн эрхээ шилжүүлэхгүй бол тус аппликейшныг хориглох тухай саналыг дэмжсэн нь хэлэлцээрийн томоохон сэдэв болж магадгүй.

Блинкен мөн Хятадын баруун Шинжаан бүс нутгийн лалын шашинтнуудад хандаж буй хандлага зэрэг хүний эрхийн асуудлыг хөндөх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC, Reuters

#айлчлал, #ХЯтад, #АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен,