Энэ долоо хоногт АНУ-ын хууль тогтоогчид “TikTok”-ын эрхийг шилжүүлэх эс бөгөөс тус улс дахь хэрэглээг хориглох тухай хуулийн төслийг баталсны дараа аппликэйшнийг эзэмшигч Хятадын “ByteDance” бизнесээ зарах бодолгүй байгаагаа мэдэгдэв.

Тус компани өөрийн эзэмшдэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох “Toutiao” дээрх хуудсаараа “ByteDance’ нь TikTok’-ыг зарахаар төлөвлөгөөгүй” гэж мэдэгджээ.

Мөн “Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ‘ByteDance’ нь ‘TikTok’-ийг худалдах гэж байна гэж мэдээлж байгаа нь худал мэдээлэл юмгээд, “худал цуурхал” гэсэн утгатай хятад ханзны зургийг хавсаргажээ.

АНУ болон барууны бусад орнууд Хятадын Коммунист намыг “ByteDance”-ийн хэрэглэгчийн мэдээлэлд хандах боломжтой гэж харддаг ба аппликэйшний эсрэг арга хэмжээ авахаар удаан хугацаанд хэлэлцсэн.

Эцэст нь АНУ-ын Конгресс “TikTok”-ийн эсрэг хуулийн төслийг дэмжиж, энэ лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хуульд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

“TikTok”-ын зүгээс Хятадын засгийн газар “ByteDance”-д хяналт тавьдаг гэсэн мэдэгдлийг удаа дараа няцаасаар ирсэн бөгөөд энэ долоо хоногт “TikTok”-ын босс Шоу Зи Чеу тус платформоор дамжуулан Үндсэн хууль бидний талд байгаа гэдэгт бид итгэж байгаа учраас шүүхээр үргэлжлүүлэн тэмцэнэ. Бид хаашаа ч явахгүйгэж мэдэгдсэн.

Хятадын засгийн газар мөн барууны санаа зовнилыг солиорол хэмээн няцаагаад, “TikTok”-т хориг тавьснаар АНУ өөрөө алдагдал хүлээх болно гэж анхааруулсан байна.

“ByteDance”-ийн нийт хувьцааны 20%-ийг Хятад үүсгэн байгуулагч нь компанийн хяналтын багцаар дамжуулан эзэмшдэг бол ойролцоогоор 60%-ийг АНУ-ын томоохон хөрөнгө оруулалтын “Carlyle Group”, “General Atlantic”, “Susquehanna International Group” зэрэг хөрөнгө оруулагчид эзэмшдэг.

Үлдсэн 20% нь дэлхий даяарх ажилтнуудынх бөгөөд “ByteDance”-ийн удирдах зөвлөлийн таван гишүүний гурав нь америк хүн юм.

Хэдийгээр хууль батлагдсан ч АНУ шууд “TikTok”-т хориг тавихгүй.

Хуулийн дагуу “ByteDance”-д бизнесээ зарах есөн сарын хугацаа байгаа, мөн хоригийг хэрэгжүүлэхээс өмнө нэмэлт гурван сарын хугацаа өгөх юм.

Эх сурвалж: BBC

#TikTok, #АНУ, #Bytedance,