АНУ удаан хугацаанд хойшлогдсон цэргийн тусламжийн багцыг баталж, фронт руу илгээхээр бэлтгэж байгаа энэ үед Орос улс барууны орнуудаас нийлүүлсэн зэвсгийг хадгалдаг Украины агуулахуудыг чиглэсэн цохилтоо эрчимжүүлэхээ мэдэгдэв.  

Тодруулбал, Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мягмар гарагт албаныхантай хийсэн хурлын үеэр Орос улс барууны зэвсгийн давуу байдлын тухай домгийг үгүй хийж, 1000 километр үргэлжлэх байлдааны фронтод санаачилгыг гартаа авсан гэж мэдэгджээ.

Мөн Вашингтоноос Украинд үзүүлэх гэж буй 61 тэрбум ам.долларын үнэ бүхий цэргийн тусламжийн багцыг энэ үеэр дурдсан байна.

Тусламжийн багцад алсын зайн тусгалтай “ATACMS” пуужингийн систем, агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан сөнөөгч, сум зэрэг багтах төлөвтэй байгааг АНУ-ын албаны хүмүүс мэдэгдээд байгаа.

Тэгвэл Шойгу АНУ болон түүний холбоотнуудын зүгээс ирж буй аюул заналхийллийг харгалзан бид Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, бүтцийг үргэлжлүүлэн сайжруулж, зэвсэг, цэргийн техник хэрэгслийнхээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болно гэж хэлжээ.

Цааш нь Бид барууны зэвсэгт зориулсан ложистикийн төвүүд болон агуулахууд руу хийх халдлагаа эрчимжүүлнэ” гэж мэдэгдсэн байна.

Шойгу мөн энэ сард Первомайск, Бохдановка, Новомыхайловка тосгоныг хяналтдаа авсан  Оросын армийн амжилтыг давтан хэлжээ.  

Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар Новомыхайловкаг чөлөөлөх ажиллагаанд оролцсон Оросын тэнгисийн явган цэргүүд ажиллагааны үеэр Шведэд үйлдвэрлэсэн гранат харвагч, Америкийн танк эсэргүүцэгч, НАТО-ийн электрон байлдааны систем зэрэг барууны зэвсгийг олзолсон байна.

Украины командлагч тосгон дахь хяналтаа алдсан гэх мэдээллийг үгүйсгэсэн ч тус яам Новомыхайловкаг эзлэн авах ажиллагааны үеийн дүрс бичлэгийг нийтэлсэн байна. 

“Reuters” агентлаг бичлэг хийгдсэн цаг хугацааг баталгаажуулж чадаагүй ч бичлэг дээрх барилга, зам, нуур дээр үндэслэн Новомыхайловка тосгон мөн болохыг баталгаажуулжээ.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Сергей Шойгу, #Украины дайн,