Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камероны энэ долоо хоногт Төв Азийн орнуудад хийж буй айлчлалд Тажикистан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Казахстан улсаас гадна Монгол улс багтжээ.

“Тэрээр бүс нутгийн удирдагчидтай уулзаж, терроризмын эсрэг тэмцлээс эхлээд уур амьсгалын өөрчлөлт хүртэлх асуудлаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болно” гэж Их Британийн засгийн газрын албан ёсны цахим хуудсанд бичжээ.

Тэрээр айлчлалынхаа үеэр англи хэлийг сурталчлах Британийн Зөвлөлийн шинэ санаачилгыг зарлах гэнэ. Уг санаачилгын хүрээнд Британийн Зөвлөл анх удаа бүс нутгийн англи хэлний багш нарт орон нутгийн агуулга бүхий сургалтын хэрэглэгдэхүүнд онлайнаар хандах боломжийг олгохоор болсон аж.

Дэвид Камерон “Chevening”-ийн тэтгэлгийн санхүүжилтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх бөгөөд ингэснээр бүс нутгаас илүү олон хүн Британийн шилдэг их дээд сургуульд суралцах боломжтой болох юм.

Түүнчлэн айлчлалын үеэр бүс нутагт үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгох сонирхолтой Британийн бизнес эрхлэгчдэд зориулсан боломжуудыг зарлах гэнэ.

Мөн бүс нутаг дахь шинэ бүтээн байгуулалтын ажилд зориулсан 3 жилийн хугацаатай 50 сая фунт стерлингийн санхүүжилтийг энэхүү айлчлалаар зарлахаар төлөвлөсөн байна.

“Их Британийн санхүүжилт нь бүс нутгийн өсөлт, эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлээд зогсохгүй манай улс хоорондын худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутаг болон Их Британийг илүү аюулгүй болгож, цэцэглэн хөгжихөд түлхэц болно” гэж албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Айлчлалынхаа үеэр Дэвид Камерон хориг арга хэмжээ, хүний эрх, шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, Тажикистан дахь усан цахилгаан станцын төсөл, Киргизийн суваг усалгааны талбай, Монголын соёлын дурсгалт газар зэрэг объектоор зочлох аж.

Дэвид Камерон нь Киргиз, Тажикистан, Туркменстанд айлчилж буй Их Британийн анхны Гадаад хэргийн сайд, 1997 оноос хойш Узбекистан улсад айлчилж буй анхны Гадаад хэргийн сайд юм.

Мөн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсад хийж буй анхны дээд хэмжээний айлчлал болохыг Их Британийн Засгийн газрын мэдэгдэлд онцолжээ.

Эх сурвалж: Gov.uk

#онцолсон, #айлчлал, #Их Британи, #Гадаад хэргийн сайд Дэвид Камерон,