Сансар дахь цөмийн зэвсгийн уралдаанаас урьдчилан сэргийлэхийг улс орнуудад уриалсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд Орос хориг тавьжээ.

АНУ, Японы дэвшүүлсэн уг тогтоолын төсөл нь 1967 оны Сансар огторгуйн гэрээнд тусгагдсан цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг сансарт байрлуулахгүй байх зарчмыг дахин баталгаажуулах зорилготой байв.

Мөн “бүх улсууд, ялангуяа сансрын томоохон хүчин чадалтай орнуудыг сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах, сансарт зэвсгийн уралдаанаас урьдчилан сэргийлэх зорилтод идэвхтэй хувь нэмэр оруулахыг” уриалсан байна.

Гэвч зөвлөлийн 15 гишүүний 13 нь саналыг дэмжсэн бол хориг тавих эрхтэй байнгын таван гишүүний нэг болох Орос эсрэг санал өгч, Хятад түдгэлзжээ.

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Орос улс 1967 оны сансар огторгуйн гэрээнд заасан олон улсын эрх зүйн үүргээ тууштай баримталж байгаа” гэж мэдэгдсэн бол НҮБ-д суугаа Оросын төлөөлөгч Василий Небензиа АНУ-Японы санаачилсан тогтоолыг “далд сэдэл” агуулсан “увайгүй заль” гэж тодорхойлжээ.

Харин НҮБ-д суугаа АНУ-ын элчин сайд Линда Томас-Гринфилд энэ үйлдлийг “толгой эргүүлсэн” гэж тодорхойлов.

Хуулийн дагуу хүлээсэн үүргээ дахин баталгаажуулсан тогтоолд Орос улс хориг тавилаа. Ерөнхийлөгч Путин Оросыг сансарт цөмийн зэвсэг байрлуулах төлөвлөгөөгүй гэж олон нийтэд мэдэгдэж байсан. Тэгвэл ямар учраас өнөөдрийн тогтоолд хориг тавьсан бэ? Яагаад дагаж мөрдөж байгаа дүрмийг нь баталгаажуулах гэхэд дэмжсэнгүй вэ? Юуг нууж байж болох вэ?” гэж Томас-Гринфилд санал хураалтын дараа мэдэгджээ.

Хоёрдугаар сард Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Оросыг сансарт суурилсан, хиймэл дагуулын эсрэг цөмийн зэвсэг бүтээж байгааг анхааруулсан. 

Тухайн үед Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Москва сансарт цөмийн зэвсэг хэрэглэхийг эрс эсэргүүцдэг гэж хариу мэдэгдэж байв.

Лхагва гарагт АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мөн дэлгэрэнгүй мэдээлэл өгөлгүйгээр Оросыг цөмийн зэвсэг бүхий шинэ хиймэл дагуул бүтээж байна гэж дахин мэдэгдсэн байна.

АНУ нь дэлхийн аль ч улсаас илүү цэргийн ажиллагаа, тандалтаас эхлээд GPS систем, санхүүгийн гүйлгээ зэрэг энгийн хэрэглээ хүртэл хиймэл дагуулын холбооноос ихээхэн хамааралтай улс юм.

Эх сурвалж: BBC

#ОРос, #Сансар дахь цөмийн зэвсгийн уралдаан, #НҮБ-ын тогтоол,