Нью-Йоркийн Колумбын их сургуульд Израилын Газын зурваст явуулж буй дайныг эсэргүүцсэн жагсаал эхэлснээс хойш долоо хоногийн дараа АНУ-ын олон арван коллежид ижил жагсаал болж байна.

Пүрэв гарагийн өглөө Атланта дахь Эмори их сургуульд коллежтой холбоогүй жагсагчид оюутны хотхоны нутаг дэвсгэрт нэвтэрсэн байна. Дараа нь сургуулийн оюутан, багш нар гадаах жагсагчидтай нэгдсэн болохыг сургуулийн захиргаа мэдэгдэв.

Эморигийн жагсагчид Палестинчуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэхээс гадна Атланта дахь цагдаагийн сургалтын төвийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.

Жагсагчид тарахаас татгалзсан тул цагдаа нар химийн цочроох бодис цацсан бөгөөд хэдэн арван хүнийг баривчилсан гэж их сургуулиас мэдэгдэв. Гэсэн ч нарийн тоо хэлэхээс татгалзаж, гэмт хэрэгт буруутгагдаж байгаа эсэхийг хэлэхээс татгалзжээ.

Мөн пүрэв гарагт Өмнөд Калифорнийн их сургууль аюулгүй байдлын шинэ арга хэмжээнээс үүдэн тавдугаар сарын 10-нд хийхээр төлөвлөж байсан төгсөлтийн баяраа цуцлахад хүрсэн байна.

Лхагва гарагт цагдаа нар жагсагчидтай мөргөлдөж, жагсагчдын барьсан майхнуудыг буулгах тушаал өгч, олон хүнийг баривчилсны дараа “USC” ийм шийдвэр гаргажээ.

Мөн энэ сарын эхээр лалын шашинт оюутан Асна Табассум аюулгүй байдлын тодорхойгүй заналхийллийн улмаас валедикторын хувиар илтгэл тавих боломжгүй болсныг “USC” мэдэгдэж байв.

Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотын Колумбын их сургуульд оюутны хотхонд анх эсэргүүцлийн жагсаал эхэлсэн. Тухайн үед сургуулийн захиргаанаас цагдаа нарыг дуудаж, 100 гаруй жагсагчийг баривчилсан юм.

Газын зурвас дахь Израилын дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн одоо АНУ даяар олон арван коллежийн хотхонд тархаад байна.

Идэвхтнүүд их дээд сургуулиудыг “геноцидээс татгалзахыг” уриалж, Израилын Газад явуулж буй дайныг дэмжиж буй зэвсгийн үйлдвэрлэл болон бусад үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийхээ зогсоохыг уриалж байгаа юм.

Нью-Йоркийн Сиракуз их сургууль, Чикагогийн ойролцоох Баруун хойд их сургууль, Мичиганы их сургууль, Вашингтон дахь Жоржтауны их сургууль, Жорж Вашингтоны их сургууль, Америкийн их сургууль зэрэг газруудад эсэргүүцлийн жагсаал өрнөж байна.

Лхагва гарагт Бостон дахь Эмерсон коллеж Лос Анжелес дахь Өмнөд Калифорнийн Их Сургууль (USC) болон Остин дахь Техасын их сургуульд 200 гаруй баривчилгаа хийгджээ.

Эх сурвалж: BBC

#АНУ, #эсэргүүцлийн жагсаал, #Газын зурвасын дайн, #их сургуулийн оюутны хотхон,