Ням гарагт Оросын арми хэд хэдэн газарт хүчээ ихээхэн төвлөрүүлсэн тул Киевийн цэргүүд зүүн фронтын гурван тосгоны ойролцоо шинэ байрлал руу ухарсан болохыг Украины дээд командлагч гэж мэдэгдэв.

Хурандаа генерал Александр Сырский Украины зүүн бүс дэх байдал улам дордож байгааг хэлэхийн зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт батлагдсан 61 тэрбум ам.долларын тусламжийн багцын хүрээнд АНУ зэвсэг илгээснээр фронт дахь нөхцөл байдал тогтворжино гэж найдаж байгаагаа хэлсэн байна.

Сырский “Telegram” дээр “Фронтын байдал улам дордож байна” гэж бичээд, хоёрдугаар сард Оросын цэргүүдэд эзлэгдсэн Авдиевкагийн баруун хойд хэсэгт, Марьинкагаас баруун зүгт байдал “хамгийн хэцүү” байгааг хэлжээ.

Ерөнхийлөгч Володимир Зеленьский Киевт байр сууриа хадгалж, Оросын төлөвлөгөөг таслан зогсоох боломж олгохын тулд зэвсгийн нийлүүлэлтээ хурдлуулахыг олон улсын холбоотнуудадаа дахин уриалав.

Тэрээр ням гарагт АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн удирдагч Хакем Жеффристэй ярилцаж, “Patriot” систем аль болох хурдан хэрэгтэй байгааг онцолсон байна.

Сырскийн мэдэгдэлд дурдсанаар Киевийн цэргүүд Авдиевкагаас хойд зүгт орших Бердычи, Семёновка тосгон болон Марьинка хотын ойролцоох Новомихайловка тосгоны ойролцоо байрлалаа алдсан аж.

“Ерөнхийдөө дайсан эдгээр газруудад тактикийн тодорхой амжилтад хүрсэн ч ажиллагааны давуу талыг олж авч чадаагүй” гэж тэрээр хэлээд, Оросын дөрвөн бригад дайралт хийсэн болохыг нэмж хэлэв.

Эдгээр газрууд дахь хохирол амссан нэгжүүдийг амралтаа аваад ирсэн бригадуудаар сэлгэж байгаа аж.

Украины зэр зэвсэг, хүн хүчний хомсдолыг далимдуулан Москвагийн цэргүүд Авдиевка хотыг эзэлснээс хойш аажмаар урагшилсаар байгаа юм. Нээлттэй эх сурвалжийн мэдээллийг ашиглан бүтээсэн тулалдааны талбарын онлайн газрын зургаас харахад тэд Авдиевкагаас хойш Очеретино тосгоны чиглэлд 15 гаруй километр урагшилжээ.

Цаашилбал, Киевийн мэдэлд байгаа Часив Яр хот нь Константиновка, Славянск, Краматорск зэрэг хот руу нэвтрэх гарц болж чадах өндөрлөг газарт байрладаг тул тулааны гол талбар болж байна.

Сырский Часив Яр болон түүний зүүн хойд хэсэгт орших Ивановск тосгоныг тухайн хэсгийн “хамгийн халуун цэг” гэж тодорхойлов.

Үүний зэрэгцээ, Оросын хилээс ердөө 30 километрийн зайд орших Украины хоёр дахь том хот болох Харьковын нутаг дэвсгэрт Оросын цэргийн тоо нэмэгдэж байгааг Сырский анхааруулжээ.

Түүний хэлснээр Орос улс энэ хэсэгт дайралт хийхээр бэлтгэж байгааг илтгэх шинж тэмдэг маш их байгаа тул Киев энэ чиглэлд цэрэг, их буу, танкийн ангиудаар хүчээ нэмэгдүүлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #зүүн фронт,