Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн сүүлчийн түшиц газар гэж үзэж буй Рафах хот руу довтлохоо анхааруулж ирсэн Израил энгийн иргэдэд зориулж хэдэн арван мянган майхан худалдаж авч, нүүлгэн шилжүүлэлтэд бэлтгэж эхэлжээ.

Израилын засгийн газрын эх сурвалжийн хэлснээр Израилын Батлан хамгаалах яам Рафах хотоос нүүлгэн шилжүүлэх палестинчуудад зориулан тус бүр нь 10-12 хүний багтаамжтай 40,000 майхан худалдаж авсан байна.

Уг мэдэгдэлтэй зэрэгцэн Рафахаас 5 километрийн зайд орших Хан Юнис хотод дөрвөлжин цагаан майхнууд эгнүүлсэн дүрс бичлэг цахим орчинд тархжээ.

Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн дайны үеийн засгийн газар ойрын хоёр долоо хоногт хуралдаж, Рафах хотын цэвэрлэгээний эхний үе шат болох энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгох төлөвтэй байгааг эх сурвалж хэлсэн байна. Энэ үе шат ойролцоогоор нэг сар үргэлжлэх гэнэ.

Израилын армийн албан тушаалтнууд мөн Рафах руу хийх довтолгоо ойртож байгааг улам бүр илэрхийлсээр байна.

Газа дахь ажиллагаанд оролцож буй 162-р дивизийн командлагч, бригадын генерал Итзик Коэн “Хамас хойд хэсэгт хүнд цохилтод орсон. Зурвасын төв хэсэгт ч хүнд цохилтод орсон. Удахгүй Рафахад ч хүнд цохилтод өртөх болно” гэж мягмар гарагт “Kan” олон нийтийн телевизэд ярьжээ.

Израил Рафах хотод Исламын зэвсэгт бүлэглэлийн ухарч буй олон мянган дайчдаас бүрдсэн Хамас бүлэглэлийн дөрвөн байлдааны батальон байрладаг гэж үзэж байгаа. Мөн Рафахыг эзлэн авахгүйгээр, Хамас бүлэглэлийг бут ниргэж, барьцаалагдсан хүмүүсийг олж авахгүйгээр Газын зурвасын дайнд ялалт байгуулах боломжгүй гэж үзсээр байна.

Египеттэй хил залгаа орших Рафах хотод өөрийн оршин суугчдаас нь гадна хагас жил үргэлжилж буй Израилын довтолгооноос болж Газын зурвасын бусад хэсгээс дүрвэсэн нэг сая гаруй Палестины иргэн орогнож байгаа юм.

Хэдийгээр Израил нүүлгэн шилжүүлэлт хийхээр төлөвлөж байгаа ч бүх хүнийг хотоос гаргах боломжгүй тул Рафах руу цэргээ илгээвэл олон хүн хохирно гэдгийг шинжээчид хэлж байна.

Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #Нүүлгэн шилжүүлэлт, #Рафах хот,