Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla”-ийн ашиг энэ жил хоёр дахин буурч, олон мянган ажлын байраа цомхотгоход хүрээд байгаа ч боломжийн үнэтэй шинэ загвар танилцуулахаа амлалаа.

Мягмар гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар тус компани оны эхний гурван сард 1.13 тэрбум долларын ашиг олсон байна. Өнгөрсөн жилийн эхний улиралд компанийн ашиг 2.51 тэрбум долларт хүрч байв.

Энэ сарын эхээр дэлхийн нийт ажиллах хүчнийхээ 10 хувийг цомхотгохоо мэдэгдсэн “Tesla” мөн Техас, Калифорни дахь үйлдвэрүүдэдээ 6,000 гаруй ажлын байрыг цомхотгохоор болсноо мэдэгджээ.

Хятадын хямд үнэтэй импортын автомашинд шахагдаж буй компанийн хувьцааны ханш 2024 онд 43 хувиар унаад байна.

Шинжээчид компанийн эхний улирлын нийт орлого 22 тэрбум долларт хүрнэ гэж таамаглаж байсан бол “Tesla” гурван сарын хугацаанд 21.3 тэрбум долларын орлого олжээ.

Гэхдээ 2025 оны хоёрдугаар хагасаас эхлэн шинэ загваруудаа танилцуулна гэж мэдэгдсэний дараа мягмар гарагт хувьцааных нь ханш бараг 12.5%-иар өссөн байна.

Цахилгаан машин үйлдвэрлэгч шинэ автомашины үнийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч боломжийн үнэтэй байна гэж мэдэгджээ. 

Шинэ загваруудыг компанийн одоогийн үйлдвэрлэлийн шугам дээр үйлдвэрлэж, зардлаа бууруулахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: BBC

#Tesla, #цахилгаан автомашин үйлдвэрлэгч,