Лхагва гарагт Ерөнхийлөгч Жо Байден Украинд үзүүлэх олон тэрбум долларын тусламжийг багтаасан багц хуулийн төсөлд гарын үсэг зурснаар Конгресс дахь Бүгд найрамдах намынхантай хэдэн сар үргэлжилсэн маргааныг эцэслэв.

“Энэ нь Америкийн холбоотнуудад амин чухал дэмжлэг бөгөөд үүгээр тусгаар тогтнолд нь заналхийлж буй аюулаас өөрсдийгөө хамгаалах болно” гэж Байден хэлэв.

Уг хуулийн төсөлд Украинд үзүүлэх 61 тэрбум ам.доллар, Израилд зориулсан 26 тэрбум ам.долларын тусламжаас гадна Газад үзүүлэх нэг тэрбум ам.долларын хүмүүнлэгийн тусламж, Хятадын цэргийн хүчийг эсэргүүцэх 8 тэрбум ам.долларыг тусгажээ.

Байден хуулийн төслийг баталмагцаа Украинд зориулсан эхний нэг тэрбум долларын зэвсгийн нийлүүлэлтэд зөвшөөрөл өгсөн бөгөөд хэдэн цагийн дотор зэвсгийн нийлүүлэлтийг эхлүүлэх боломжтой болсныг Цагаан ордон мэдэгджээ.

Тусламжийн багцын эхний хэсэгт автомашин, “Stinger” агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, өндөр хөдөлгөөнт их бууны пуужингийн системд зориулсан нэмэлт сум, 155 мм-ийн их бууны сум, танк эсэргүүцэх “TOW” болон жавелин, байлдааны талбарт нэн даруй ашиглах боломжтой бусад зэвсэг багтсан байна.

Арваннэгдүгээр сард болох сонгуульд Бүгд найрамдах намын ерөнхийлөгч асан Доналд Трамптай өрсөлдөх төлөвтэй байгаа Ардчилсан намын гишүүн Байден Украинд нэмэлт санхүүжилт олгохын тулд хууль тогтоогчдод зургаан сарын турш шахалт үзүүлсэн. Харин Трамп Украинд тусламж үзүүлэхийг эсэргүүцэж, Конгресс дахь Бүгд найрамдах намын зарим гишүүд Украин дайнд ялалт байгуулж чадах эсэх талаар эргэлзэж, дэмжлэг үзүүлэхээс татгалзаж байв.

Эцэст нь бямба гарагт Бүгд найрамдах намын хяналтад байдаг Төлөөлөгчдийн танхим Украин, Израил, Тайвань болон Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын бусад холбоотнуудад санхүүжилт олгох дөрвөн хуулийн төслийг баталснаар Украинд үзүүлэх тусламжийн тухай хуулийн төсөл урагшилсан юм.

Дараа нь мягмар гарагийн орой АНУ-ын Сенат нэмэлт санхүүжилт хойшилсонтой холбоотойгоор дайны талбарт ихээхэн хохирол амсаад буй Украинд 61 тэрбум долларын тусламж үзүүлэх тухай хуулийн төслийг дэмжсэн.

Байден Төлөөлөгчдийн танхимын дарга, Вашингтон дахь Бүгд найрамдах намын тэргүүн Майк Жонсонд хуулийн төслийг гацаанаас гарсанд талархаж, Бүгд найрамдахчуудын дэвшүүлээд буй хамгийн чухал асуудал болох хилийн аюулгүй байдлын асуудалд удахгүй эргэн орохоо амлав.

Санал зөрөлдөөнийг үл харгалзан бид нэгдэж чадвал Америк юу хийж чадахыг сануулсан үйл явдал боллоо” гэж Байден хэлжээ.

Мөн тэрээр хуулийг баталснаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд хүчтэй мессеж илгээх болно гэж хэлсэн байна.

“Тэр дахин бүтэлгүйтсэн. Америкчууд холбоотнуудаа дэмжиж байна... Бид хэнд ч, тэр дундаа Владимир Путинд ч бөхийхгүй.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ, #жо байден, #Украинд үзүүлэх тусламжийн тухай хуулийн төсөл,