Иракийн эрх баригчид энэ долоо хоногт терроризмын хэрэгт буруутгагдаж, цаазын ял сонссон 11 зэвсэгт этгээдийг дүүжилжээ. 

Шоронгийн цагдаа болон орон нутгийн аюулгүй байдлын албаны эх сурвалжуудын хэлснээр цаазаар авах ялыг Иракийн өмнөд хэсгийн Нассирия хотын шоронд даваа гарагт гүйцэтгэсэн бөгөөд цаазлагдсан хүмүүс бүгд Иракийн иргэд байжээ.

Дээрх 11 хүнийг Исламын улс босогчдын бүлэглэлд элсэж, террорист үйл ажиллагаанд оролцсон хэргээр буруутгасан байна.

Сүүлийн саруудад Иракт цаазаар авах ялын ажиллагаатай холбоотой мэдээлэл “ил тод биш байгаа тул олон хүн нууцаар цаазлагдсан байж болзошгүй гэж хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллага лхагва гарагт гаргасан тайландаа дурджээ.

Ирак улс 2014-2017 онд АНУ-ын дэмжлэгтэй цэргийн кампанит ажлын хүрээнд Исламын улс бүлэглэлийн дайчдыг томоохон хотуудаас түлхэн гаргасныхаа дараа олон зуун хүнд цаазаар авах болон бүх насаар нь хорих ял оноож, хэд хэдэн удаа бөөнөөр цаазлах ажиллагаа зохион байгуулсан байдаг.

Тус улсын хуулийн дагуу терроризм, хүн амины гэмт хэрэгт цаазаар авах ял оноодог бөгөөд цаазаар авах тогтоолд ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог.

Эх сурвалж: BBC

#Ирак, #цаазын ял,