Өнгөрсөн гуравдугаар сард болсон Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн дурсгалыг хүндэтгэх ёслолыг удирдсан Оросын үнэн алдартны шашны санваартныг гурван жилийн хугацаагаар албан тушаалаас нь түдгэлзүүлснийг Оросын үнэн алдартны сүмийн Москва дахь салбар мэдэгджээ.

Мягмар гарагт өөрийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ санваартан Дмитрий Сафроновыг 2027 он хүртэл адис хүртээх, санваартны өмсгөл өмсөж, загалмай авч явахыг хориглосон шалтгааныг дурдаагүй байна.

Сафроновыг мөн Москва дахь өөр сүм рүү шилжүүлж, дуулал уншигчийн үүрэг гүйцэтгүүлэхээр болжээ.

Наманчлалын хугацаа дуусмагц сүмийн удирдлагаас ирүүлсэн саналыг харгалзан түүнийг цаашид санваартны үүрэг гүйцэтгэх боломжтой эсэх талаар шийдвэр гаргана гэж мэдэгдэлд өгүүлсэн байна. 

Гуравдугаар сарын 26-нд Сафронов нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг шүүмжлэгч, хоёрдугаар сард Арктикийн колонид 47 насандаа нас барсан Навальныйн дурсгалыг хүндэтгэх ёслолыг удирдсан юм.

Мөн тэрээр оршуулах ёслолын өмнө ч Навальныйн цогцсыг түүний ээжид хүлээлгэн өгөхийг эрх баригчдад уриалж байсан аж.

Түүнчлэн Сафронов Москвагийн Епархийн тушаалыг үл харгалзан дайны сэдэвтэй Ариун Оросын ялалтын төлөөх залбирал-ыг уншихаас татгалзаж байсныг нэрээ нууцалсан хэрэглэгч Telegram сувагт бичсэн байна.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Алексей Навальныйн дурсгалыг хүндэтгэх ёслол, #санваартан Дмитрий Сафронов,