Төвөдийн бүс нутгийн нийслэл Лхас хотод Ковид-19-ийн хатуу арга хэмжээг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал өрнөжээ.
Олон зуун хүн жагсаж, цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй мөргөлдөж буй дүрс бичлэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тавигдсан байна. Жагсагчдын ихэнх нь Хан үндэстний цагаач ажилчид байжээ.
Төвөд бол Хятадын хамгийн хатуу хамгаалалттай бүс нутгийн нэг бөгөөд эсэргүүцлийн жагсаал ховор тохиолддог. Гэсэн ч тус хотод тогтоосон Ковид-19-ийн хөл хорио бараг гурван сарын турш үргэлжилсэн нь бүс нутгийн оршин суугчдыг туйлдуулжээ.
Жагсаал лхагва гарагийн үдээс хойш эхэлж, шөнө болтол үргэлжилсэн байна.
Нэг бичлэгт олон зуун хүн гудамжинд цугларч, албаныхан тухайн гудамжны нэг үзүүрийг хааж байгааг харуулжээ. Чанга яригчаар иргэдийг тайван байхыг уриалж, тэнд байсан албаны хүн жагсагчдыг нөхцөл байдлыг “ойлгож, буцах”-ыг уриалсан байна.
Үүнтэй төстэй олон бичлэг дотоодын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн ч бүгд устгагдсан байна.
Төвөдийн эх сурвалжууд хэрэв хязгаарлалтыг цуцлахгүй бол жагсагчид “гал асаана” гэж анхааруулсан болохыг “Radio Free Asia” (RFA) мэдээллийн агентлагт ярьжээ.
77 хоног хөл хорионд байсан Лхас хотын нэгэн оршин суугч эсэргүүцлийн жагсаалд оролцоогүй боловч чатаар олон тооны дүрс бичлэгүүдийг үзсэн хэмээв. Тэрээр “Лхас хотод юмны үнэ маш өндөр, байрны эзэд түрээслэгчдээс төлбөрөө нэхэж байна. Ажилчид төрөлх хот руугаа буцах эрхгүй. Тэдэнд үүнээс өөр гарц байхгүй. Хүмүүс шийдэл хүсэж байна” гэжээ.
“Douyin” платформын нэгэн нийтлэлд “Бид гурван сарын турш ямар ч орлогогүй - гэхдээ зарлага нэг ч төгрөгөөр буугаагүй. Лхас дахь нөхөд өө, та нар хэдий болтол ийм байдлын тэвчиж чадах вэ?" гэсэн байна.
Эсэргүүцлийн жагсаалын талаар төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй ч пүрэв гарагт орон нутгийн албаны хүмүүс Лхас хотод ковидын найман шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж мэдэгджээ.
Лхас нь наймдугаар сарын сүүлээс хойш хөл хорионд орсон бөгөөд үүнээс хойш төвөд хүн амиа хорлосон хэд хэдэн тохиолдол гарсан байна.
Лхагва гарагт болсон эсэргүүцлийн жагсаал нь 2008 онд 19 хүний амийг авч одсон бослогоос хойш тус хотод болсон хамгийн том эсэргүүцлийн жагсаалд тооцогдож байна.
Эх сурвалж: BBC