УЛААНБААТАР


Долоо хоног бүр замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласнаас бусад өдрүүдэд тэгш сондгойгоор зорчуулсан бол зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө Тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үед ирэх оныхоо зам ашигласны төлбөрөөс хасаж тооцох хотын удирдлагуудын санаачилгыг НИТХ өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцэж, төлөөлөгчдийн 70 хувийн саналаар дэмжлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвын өргөн мэдүүлсэн Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.
Нийслэлээс энэ өвөл агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Хуралдаанаар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо. Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 573 төсөл арга, хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 95.1 хувьтай байна.
Уулзалтаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцаж, эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэн, өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Хурлын эхэнд авто зогсоолд тавих ерөнхий шаардлага, журмын хэрэгжилт, эрх зүйн орчин, олон улсын жишиг, сайн туршлагын талаар танилцууллаа.
Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах хүрээнд ачаалалтай болон онцгой нөхцөлд туршилтуудыг үе шаттай хийж байна.
“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумыг арваннэгдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Нийслэлчүүд хоногт дунджаар 190–210 мянган шоо метр ус хэрэглэдэг. Харин Баруун эх үүсвэр нь хоногт 130-144 мянган шоо метр ус нийлүүлэх хүчин чадалтай. Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд хамгийн том усан хангамжийн эх үүсвэр болж байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх БНСУ-ын Пажү хотын Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны багийн ахлагч Жин Хён Док тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн нийт гүйцэтгэл 44 хувьтай, үүнээс барилга угсралтын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна.Одоогоор зуух, турбин, яндан болон бусад үндсэн байгууламжийн суурийн ажил дуусаж, захиргааны болон туслах барилгуудын суурийн ажил үргэлжилж байна.
Монголын урлагийн зөвлөл “Бурхдыг гэрэлтүүлж, өв соёлоо хамгаалъя” төслийг санаачилж, “МCS Холдинг” ХХК-ийн санхүүжилтээр 8 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 30-ны хооронд “Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ. Төслийн гүйцэтгэгчээр "Смарт энд симпле" ХХК ажиллаж, 270 орчим гэрлийг шинэчилж, шинээр суурилуулжээ.
Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 387 жил, нийтийн аж ахуйн салбарын 95 жилийн ойн хүрээнд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ) 79 жилийн ойгоо тэмдэглэлээ. Арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, салбарын үе үеийн ахмад ажилтан, нийт албан хаагчдад баярын мэнд хүргэн, хөдөлмөр зүтгэлд нь талархал илэрхийлэв.
Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.
Нийслэл хотын 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна.
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлэх хүндэтгэлийн ёслол боллоо.
Тус парк нь жилд 7.5 сая ширхэг арьс шир, 25.5 мянган тонн мах, 3.0 мянган тонн ноолуур, 5.8 мянган тонн ноос болон бусад түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.
Монгол Улсын хэмжээнд 2024 онд зам тээврийн осолд 1377 хүүхэд өртсөн. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар зам тээврийн осолд өртөж буй хүүхдийн тоог эхний жилээс 20 хүртэл хувиар бууруулах боломжтой.
Хуралдаанаар дээрх асуудлын эхний хэлэлцүүлгийг хийж, төлөөлөгчид нийслэлийн санхүүгийн чадавх, хөрөнгө оруулалтын үр өгөөж, төслийн хэрэгжилт, цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг тооцох шаардлагатайг хэлж, холбогдох албаныхнаас тодруулга авлаа.
Цааш үзэх