Монгол Улсын иргэн Ё.Амарбаясгаланг хүчингийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан хэрэгт Австралийн Сидней хотын орон нутгийн шүүх 2026 оны арваннэгдүгээр сарын 5-нд хуралдаж, түүнийг тухайн хэрэгт холбоогүй болохыг тогтоон цагаатгах шийдвэр гаргажээ. Энэ талаар Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Эргэн сануулахад, Ё.Амарбаясгаланг 2026 оны зургаадугаар сарын 3-нд Австралийн Сидней хотын цагдаагийн байгууллагаас саатуулж, хүчингийн хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм.

Түүнийг шалгаж байх зургаан сарын хугацаанд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам иргэнийхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ажиллажээ. Энэ хүрээнд иргэн болон түүний гэр бүлийнхэнтэй тогтмол холбоотой байж, хууль зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ сэтгэл санааны болон санхүүгийн шаардлагатай дэмжлэг үзүүлсэн байна.

Мөн Австралийн цагдаа, прокурор, шүүхийн байгууллагуудтай удаа дараа харилцаж, иргэний эрхийг хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажилласнаа Элчин сайдын яам мэдээлэв.

Шүүхийн шийдвэр гарсны дараа буюу өнөөдөр /2026.11.09/ Ё.Амарбаясгалан гэр бүлийн хамт Канберра хотод хүрэлцэн ирж, Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Элчин сайдын яаманд үзүүлсэн туслалцаа, дэмжлэгт талархал илэрхийлжээ.

Мөн Элчин сайдын яамнаас иргэнийг гэмт хэрэгт холбоогүй болохыг тогтоон, хуулийн хүрээнд шийдвэрлэсэн Австралийн хууль сахиулах болон шүүхийн байгууллагад талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн Австрали Улсад оршин сууж, ажиллаж, суралцаж буй Монголын иргэдийг тухайн улсын хууль тогтоомжийг чанд сахиж, аливаа хууль бус үйлдэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалжээ.

#цагаатгал, #Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам, #Ё.Амарбаясгалан,