Гэрэл зургийг MPA.mn
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашиг III улирлын байдлаар 1.5 их наяд төгрөгт хүрч, 2026 оны төлөвлөгөөгөө 50% давуулан биелүүлээд байна. Нэг их наяд төгрөгийн цэвэр ашиг олох оны төлөвлөгөөгөө 500 тэрбумаар давуулан биелүүлэв. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйлдвэрлэл, борлуулалт, санхүүгийн бүх үзүүлэлт өслөө.
Нүүрс олборлолт 28.6 сая тоннд хүрч, оны эхний 9 сард төлөвлөгөөгөө 108%-иар давуулан биелүүлээд байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.4 сая.тн буюу 29%-иар нэмэгдсэн үзүүлэлт болж байна. Нүүрс борлуулалт 28.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 8.9 сая.тн буюу 48%-иар өслөө. Борлуулалтын орлого 2.0 тэрбум ам.долларт хүрч, төлөвлөгөө 126%-иар биелж, өмнөх оны мөн үеэс 68.1%-иар өсөөд байна.
Улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлж, оны төлөвлөгөө 133%-д хүрч давуулан биелүүлээд байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэн Чингис хааны мэлмий гийсэн өдрийг угтан, төрд оногдох ногдол ашгийн өглөгөөс 1 их наяд төгрөг төвлөрүүллээ.

#“Эрдэнэс тавантолгой” ХК, #ногдол ашиг,

Дархан:
Улаанбаатар:
USD | 3594