Гэрэл зургийг: dermnetnz.org

Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) витилиго буюу арьсны нөсөө алдагдаж, цагаан толбо үүсгэдэг өвчнийг эмчлэх зориулалттай ууж хэрэглэдэг эмийг хэрэглэхийг зөвшөөрсөн дэлхийн анхны улс болжээ. Шинэ эмчилгээний албан ёсны нээлтийг арваннэгдүгээр сарын 7-нд Дубай хотод болсон Арьс судлалын 10 дахь удаагийн олон улсын бага хурлын үеэр хийсэн байна.

Энэхүү эм нь RINVOQ (upadacitinib) нэртэй бөгөөд витилигогийн хамгийн түгээмэл хэлбэр болох тархмал буюу сегментийн бус витилигог эмчлэхэд зориулагджээ. Уг эмийг насанд хүрэгчид болон 12-оос дээш насны өсвөр үеийнхэнд, системийн эмчилгээ шаардлагатай тохиолдолд хэрэглэхийг зөвшөөрлөө.

Эмийг өдөрт нэг удаа ууж хэрэглэх бөгөөд зөвхөн эмчийн жороор олгоно. Эмчилгээний тун, үргэлжлэх хугацааг мэргэжлийн эмч өвчтөний биеийн байдалд тохируулан тогтоох аж.

АНЭУ-ын Эмийн байгууллага (EDE) наймдугаар сарын 17-нд тус эмийн витилиго өвчний эмчилгээнд хэрэглэх шинэ заалтыг баталсан бөгөөд энэ нь уг өвчний үед хэрэглэх зөвшөөрөлтэй анхны ууж хэрэглэдэг эм болсон байна.

Витилиго нь дархлааны тогтолцоо арьсны өнгө үүсгэдэг меланоцит эсүүдийг гэмтээснээр үүсдэг архаг өвчин юм. Дэлхийн хүн амын 1-2 хувь буюу ойролцоогоор 80-160 сая хүн энэ өвчнөөр өвчилсөн гэж тооцдог. Өвчний нийт тохиолдлын 50 орчим хувь нь 20 нас хүрэхээс өмнө илэрдэг бол өвчтөнүүдийн гуравны нэг орчимд гэр бүлийн өөр нэг гишүүн нь мөн витилиготой байдаг аж.

Энэ өвчин ихэвчлэн бие махбодод өвдөлт үүсгэдэггүй ч хүний сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл, нийгмийн харилцаа болон амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг байна.

Гэхдээ шинэ эм нь бүх төрлийн витилигод тохирохгүй бөгөөд өвчний тархалт, идэвхжил, бусад эрсдэлт хүчин зүйлийг харгалзан эмч сонгон хэрэглэх шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Эх сурвалж: Emirates News Agency

#онцолсон, #арьс цайх өвчин,