Улсын Их Хурлын Соёл, спорт, залуучуудын дэд хорооны өнөөдөр (2026.11.09) хуралдаан 14.30 цагт эхэлж, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон шинэчлэн боловсруулж буй Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих тухай хуулийн төслийн талаар хэлэлцэн, салбарын яамд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн мэдээллийг сонслоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, тус Дэд хорооны дарга М.Ганхүлэг даргалж, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, Д.Ганмаа нар оролцов.
Хуралдааны эхэнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийнг хэрэгжүүлэх хүрээнд 2018-2023 онд улсын хэмжээнд 374 салбар зөвлөл байгуулж, 173 шийдвэр гарган, нийт 2.3 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн орон нутгийн 35 хөтөлбөрт 6.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Бүх 21 аймаг, есөн дүүргийн Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан 427 мянга гаруй залуучуудад үйлчилгээ үзүүлсэн гэсэн статистик үзүүлэлт гарсан байна. Мөн улсын хэмжээний 436 залуучуудын зөвлөлийн үйл ажиллагаанд 7000 гаруй залуучуудыг оролцуулжээ. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй, залуучуудын өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ дүгнэсэн юм.

Тухайлбал, залуучуудын гадаадад шилжих хөдөлгөөн нэмэгдсээр байгаа бөгөөд 2024 оны судалгаанд оролцсон 18-35 насны залуучуудын хоёр хүн тутмын нэг нь ирэх гурван жилд гадаадад ажиллах, суралцах хүсэлтэй гэж хариулжээ. Мөн 2035 он гэхэд гадаад руу шилжих хөдөлгөөн 2020 онтой харьцуулахад 68 хувиар өсөх магадлалтай гэсэн тооцоо гарсан байна.
Монголын нийт хүн амын 30 орчим хувь, хөдөлмөрийн насны хүн амын 42.2 хувь нь залуучууд байгаа энэ үед залуучуудын асуудал бол нэг яамны биш, салбар дундын бодлогын асуудал болохыг Төрийн нарийн бичгийн дарга онцлоод шинэчлэн боловсруулж буй хуулийн төсөл, түүний бүтэц, тогтолцооны удирдлага, зохион байгуулалт, зохицуулалт, хамрах хүрээ, залуучуудын хөгжлийн үнэлгээний аргачлал, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо болон үзэл баримтлалын талаар товч танилцуулав.

ССАЖЗЯ-ны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, С.Эрдэнэбат, М.Нарантуяа-Нара, Дэд хорооны дарга М.Ганхүлэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд хүүхэд, залуучуудын бодлогын завсарт орхигдож буй өсвөр үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд, тэдний оролцоо, хүртээмжийн асуудал, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, орон сууц, бизнес эрхлэлтийн тухай, мөн төрийн зарим чиг үргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх, хүүхэд, залуучуудын хорт зуршил, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулж, соёлын ваучерын хөтөлбөрийг сэргээх зэрэг асуудлыг тодруулж, саналаа хэлэв.

Дэд хорооны дарга М.Ганхүлэг шинэчлэн боловсруулж байгаа хуулийн төслийн ажлыг эрчимжүүлж, яамд, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог ханган, бодитой үр дүнтэй ажиллахыг зөвлөөд, Улсын Их Хурлаас Засгийн газарт хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулах талаар чиглэл өгсөн боловч биелэгдээгүйг шүүмжлэв. Шинээр батлах хуулийг хүлээлгүй хэрэгжүүлэх шаардлагатай найман чиглэлийг тэрбээр дурдсаны дотор дэлхийн шилдэг их сургуулиудын багш, судлаачдыг Монголд урьж ажиллуулах, Боловсролын зээлийн санг хөгжлийн сангийн зарчмаар өргөжүүлэх, дижитал ур чадварыг дэмжих бодлого зэргийг онцлов. Мөн гадаадад суралцсан залуучуудыг эх орондоо, тэр дундаа орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэх, залуу малчдыг дэмжих бодлогын үйл ажиллагааг улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх, сумдын өрхүүдээс түрээсийн болон өмчлөлийн орон сууцны хөтөлбөрт хамруулах боломжийг өргөжүүлэх, оюутны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалын шимтгэлийн уян хатан тогтолцоо, залуучуудын гарааны бизнесийг дэмжих, өсвөр үе, залуучуудын хүмүүжил, ёс суртахуун, сэтгэцийн эрүүл мэндийн талаар бүх шатны байгууллага, тэр дундаа орон нутгийн засаг захиргааны үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлаар тодорхой хариулт нэхэв.

Улсын Их Хурлын гишүүдэд өгсөн хариулт, тайлбартаа Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль хэт ерөнхий, тунхгийн шинжтэйг дүгнээд, төрөөс залуучуудыг яг ямар чиглэлээр, хэрхэн дэмжихийг тодорхой заасан хууль хэрэгтэй байгааг тэмдэглэв. Мөн Залуучуудын агентлагийг татан буулгаснаар хуулийн хэрэгжилт орхигдсон гэдгийг хэлж, шинэ агентлаг байгуулах чиглэлээр ажиллаж байгаагаа мэдээллээ.

Дэд хорооны хуралдаанд шинээр боловсруулж буй хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс оролцож, байр сууриа илэрхийллээ. Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй залуучуудын хөгжлийн бодлого, үйл ажиллагааг төр дангаараа санхүүжүүлж, хэрэгжүүлэхээс илүү иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай гэсэн бол “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагын захирал Т.Амарзаяа шинэчлэн найруулж буй хуулийн төсөлд яамдын хариуцлагыг тодорхой тусгаж, салбар дундын уялдааг сайжруулах эрэлт хэрэгжээ байгааг онцолсон юм. Монголын Залуу эрдэмтдийн холбооны эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Нандин-Эрдэнэ залуу судлаачид, эрдэмтдийг тусгайлан авч үзэж, шинжлэх ухаан, судалгаанд суурилсан бодлогыг хуулийн төсөлд тодорхой тусгах нь зүйтэй гэсэн санал хэлсэн бол Монголын Сайн дурынхны төвийн захирал Б. Цэвэлмаа сайн дурын үйл ажиллагааг залуучуудын хөгжил, оролцооны үндсэн механизмын нэг болгон хөгжүүлж, төр бүх шатандаа сайн дурынхны оролцоог дэмжих хэрэгтэй гэлээ. Мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Бизнес эрхлэгч залуучуудын зөвлөлийн тэргүүн дэд дарга Х.Нямсүрэн бизнес эрхлэгч залуучуудад зориулсан санхүүжилт хангалтгүй, жижиг, дунд бизнесийн зээлийн нөхцөлийг залуучуул хангахгүй байгааг шүүмжилж, насны бүлгийн ялгаатай хэрэгцээг хуулийн төсөлд тусгах шаардлагатай гэв.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун хэлэлцүүлгийн төгсгөлд залуучуудын сэтгэцийн эрүүл мэнд, хүртээмжийн асуудал болон хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын соёл, спорт, паралимпын асуудалд анхаарч, холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгахыг хүсэв. Дэд хорооны дарга М.Ганхүлэг хуулийн төслийг Улсын Их Хуралд намрын чуулганы хугацаанд багтаан Засгийн газраас өргөн мэдүүлж, хаврын чуулганаар шуурхай хэлэлцүүлж, батлуулахыг зөвлөлөө гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,