Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.11.09) болж, салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, стратегийн төслүүдийн хэрэгжилт, уул уурхайн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа болон газрын тосны салбарын зохицуулалтын асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааныг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, хэрэгжиж буй бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн ажлыг эрчимжүүлэх, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг нэгтгэн танилцуулах чиглэлээр холбогдох газар, нэгжүүдэд үүрэг өглөө.

АШИГТ МАЛТМАЛ ЭРЭХ ХАЙХ, АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫГ ШИНЭЧИЛНЭ
Салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлын хүрээнд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг зохицуулсан журмыг шинэчлэн боловсруулах ажлыг дуусгаж, батлуулахыг үүрэг болголоо.
Энэхүү шинэчлэл нь ашигт малтмалыг эрэх, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, зохицуулалтыг илүү тодорхой болгох, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулахад чиглэж байна.
Иймд холбогдох журмын төслийг салбарын өнөөгийн хэрэгцээ, практикт тулгамдаж буй асуудал, эрх зүйн зохицуулалтын уялдаатай нийцүүлэн боловсруулж, эцэслэхийг даалгав.
Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах чиглэл өглөө.

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН СТАТУСТАЙ БОЛГОХ АСУУДЛЫГ ЗАСГИЙН ГАЗАРТ ТАНИЛЦУУЛНА
Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн статустай болгох асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. 
Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулах, дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шатахууны хангамжийн аюулгүй байдлыг бэхжүүлэх стратегийн чухал ач холбогдолтой төсөл юм.
Үйлдвэрлэл, технологийн паркийн статустай болгох асуудлыг хэлэлцүүлэхдээ холбогдох хууль, эрх зүйн үндэслэл, зохицуулалт болон төслийн хэрэгжилттэй уялдах асуудлуудыг нэгтгэн боловсруулж, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх бэлтгэлийг хангахыг чиглэл болгов.

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Газрын тосны салбарын үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох хүрээнд хариуцлагын гэрээ байгуулах ажлыг эрчимжүүлж улмаар гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа аж ахуй нэгжид хариуцлага тооцохыг даалгалаа.
Уг ажил нь газрын тосны салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг илүү хариуцлагатай, тогтвортой, тодорхой зохицуулалттай болгоход чиглэж байна.

САЛБАРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛУУДЫГ ҮР ДҮНД ЧИГЛҮҮЛНЭ
Хуралдааны төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв стратегийн төслүүдийн хэрэгжилт, салбарын эрх зүйн шинэчлэл, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг уялдаа холбоотой, үр дүнтэй зохион байгуулахыг үүрэг болголоо.
Ялангуяа Засгийн газрын хуралдаанд танилцуулах асуудлуудын бэлтгэлийг бүрэн хангах, холбогдох шийдвэрийн төслүүдийг эцэслэх, салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлэхэд газар, нэгжүүд анхаарч ажиллахыг чиглэл болгов.
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамнаас салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, стратегийн бүтээн байгуулалтыг дэмжих, уул уурхайн аюулгүй ажиллагааг бэхжүүлэх, газрын тосны салбарын зохицуулалтыг сайжруулах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.

#ШУУРХАЙ хуралдаан, #АҮЭБЯ,