ЭДИЙН ЗАСАГ


Шатахууны шуурхай штаб болон Нефть импортлогч ААН-үүдийн төлөөллөөс мэдээлэл өгч байна.
Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хөгжлийг дэмжих замаар хөрс, агаарын бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголбанк болон Германы Холбооны Банк (Deutsche Bundesbank) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагуудын (ББСБ) зээлийн хүү, шимтгэл, хураамжтай холбоотой зохицуулалтыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргалаа.
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын сугалааны тохирол өнөөдөр явагдаж, хоёр супер азтан тодорлоо.
ҮСХ-оос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний есөн сарын статистик мэдээллийг танилцууллаа.
Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Нэг цэгийн үйлчилгээний төвд хүлээн авч байна.
Монгол Улсын Ерөнхий  Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл, "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах 772 сая ам.долларын өртөгтэй зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явцыг шалгаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гэрээ, хэлэлцээг ирэх арваннэгдүгээр сард багтааж дуусгахыг үүрэг болголоо.
АНУ-ын Төрийн департамент өнөөдөр 2026 оны Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл (ICS)-ийг нийтэлснээ зарлалаа. Энэхүү мэдэгдэл нь дэлхийн 170 гаруй улс орны бизнес болон хөрөнгө оруулалтын орчныг хамруулсан цогц тайлан бөгөөд үүнд Монгол Улс багтсан болно. Мэдэгдлийг бүрэн эхээр нь англи хэл дээр ЭНДЭЭС үзэх боломжтой.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн 2026 оны есдүгээр сарын 29-ний өдөр Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн Дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал эдгээр өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Цаашид ОХУ-аас АИ-92 шатахуун үргэлжлүүлэн авахаас гадна БНХАУ, БНСУ-аас импортлох хэмжээг нэмэгдүүлж, өвлийн улирал эхлэхээс өмнө улсын нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
"Говийн бүсэд тогтворжуулах шийдлүүд бүхий Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих Багц-2" төслийн гүйцэтгэгчийг аукционы зарчмаар (2026.09.24) шалгарууллаа.
АХБ Монголын эдийн засагт шатахууны нийлүүлэлтийн тасалдал, махны үнийн өндөр түвшин, төсвийн зардлын тэлэлт, уул уурхайн орлогын савлагаа гэсэн дөрвөн гол эрсдэл байгааг онцолсон байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Австралийн Холбооны Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик-т /2026.09.22/ бараалхаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцав.
Хурлыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, холбогдох байгууллагуудад тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.
“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл, дэлхийн зах зээлийн төлөв, биржийн худалдаа болон нүүрс боловсруулах үйлдвэрлэлийн ирээдүйн талаар салбарынхан хэлэлцлээ.
Монголбанкны мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 16, 17-нд хуралдаж макро эдийн засаг, инфляц болон санхүүгийн салбарын эрсдэлийн төлөвийг хэлэлцэн мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Өнөөдөр буюу 2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Цааш үзэх