Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Хятадын хиймэл алмаз үйлдвэрлэгчдийн үнэт эдлэлийн зах зээл дэх өрсөлдөөн ширүүсэж байгаатай холбоотойгоор хиймэл оюун ухаан (AI), хагас дамжуулагч чипийн үйлдвэрлэлд ашиглах материалын зах зээлд орохоор зорьжээ.

Reuters агентлагийн мэдээлснээр, Хятад улс дэлхийн хиймэл алмазын нийлүүлэлтийн тал орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд тус улсын Хэнань муж үндэсний үйлдвэрлэлийн 80 орчим хувийг дангаараа эзэлдэг байна.

Хиймэл алмаз нь дулаан дамжуулах өндөр чадвартай тул AI сервер, өндөр хүчин чадалтай чипийн халалтыг бууруулахад ашиглах боломжтой. Хятад улс дэлхийн хиймэл алмазын нийлүүлэлтийн томоохон хувийг бүрдүүлдэг бөгөөд үйлдвэрлэлийн зориулалттай алмазын эрэлт нэмэгдэх нь тус улсын үйлдвэрлэгчдэд шинэ боломж нээж байна.

Гэвч чипийн үйлдвэрлэлд ашиглах алмаз нь өндөр цэвэршилт, нарийн стандарт шаарддаг тул өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд технологийн сорилтууд хэвээр. Мөн үйлдвэрлэл хэт нэмэгдсэнээр нийлүүлэлтийн илүүдэл үүсэх эрсдэлтэйг шинжээчид анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters

#Хятадын хиймэл алмаз,