Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Израилийн Discover-Tech нэртэй зар сурталчилгааны технологийн компани SpaceX-ийн Starlink хиймэл дагуулын интернэт хэрэглэгчдийг олноор нь онилж, байршлыг нь тогтоох болон цахим тандалт хийхийг оролдсон байж болзошгүй талаар “Reuters” агентлаг мэдээллээ.

Японы Trend Micro компанийн кибер аюулгүй байдлын судалгааны нэгж TrendAI-ийн судлаачид дижитал зар сурталчилгааны мэдээлэлд үндэслэн Discover-Tech-ийг Starlink хэрэглэгчдэд чиглэсэн зарын дуудлага худалдаанд дэлхийн хамгийн идэвхтэй оролцогчдын нэг гэж дүгнэжээ. Тус компани Starlink-ийн урсгалд чиглэсэн зарын тендерт 100 гаруй улсад тэргүүлсэн бөгөөд зарим улсад уг үйлчилгээг хориглосон эсвэл хязгаарласан байжээ.

Зар сурталчилгааны тендерийн явцад хэрэглэгчийн талаарх тодорхой мэдээлэл сурталчилгаа байршуулж буй талд ил болох боломжтой. Ийм мэдээллийг бусад өгөгдөлтэй нэгтгэснээр хэрэглэгчийн нэр, байршлыг тогтоох, цахим орчин дахь үйл ажиллагааг нь хянах эрсдэлтэй гэж судлаачид үзэж байна.

Кибер аюулгүй байдлын Citizen Lab байгууллага болон Confiant компани мөн Discover-Tech-ийг зар сурталчилгааны тендерийн системийг буруугаар ашигласан гэж нэрлэжээ. Үүний дараа Google, Comcast зэрэг компани уг компанийг зар сурталчилгааны платформоосоо хассан байна.

Starlink нь үндэсний харилцаа холбооны сүлжээний хязгаарлалтыг тойрон интернэтэд холбогдох боломж олгодог тул мөргөлдөөнтэй бүс нутаг болон цэргийн харилцаа холбоонд чухал үүрэгтэй. Ялангуяа Украйны арми фронтын холбоо болон дроны ажиллагаанд Starlink-ийг ашигладаг.

Reuters-ийн мэдээлснээр, SpaceX болон Discover-Tech компаниуд тайлбар хүссэн хүсэлтэд хариу өгөөгүй байна. Одоогоор тус компани хэрэглэгчдийг тагнасан гэх асуудал нь мөрдөн шалгалт, судалгааны үр дүнд тулгуурласан сэжиглэл бөгөөд батлагдсан баримт гэж үзэх боломжгүй юм.

Эх сурвалж: Reuters

#Starlink,