Тархины харвалтын нийгэмлэгээс “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр 2026” болон тус өвчний талаар мэдээлэл өглөө.

“Минут бүр үнэ цэнтэй” уриан дор харвалтын шинж тэмдгийг эрт таньж, яаралтай тусламж авахын ач холбогдлыг дэлхий нийтэд уриалж байна.

Жил бүрийн аравдугаар сарын 29-нд “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэ өдөр тархины харвалтаас урьдчилан сэргийлэх, өвчний шинж тэмдгийг эрт таних, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авах талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.

Дэлхийн харвалтын байгууллагаас 2026 оны аяныг “Every M1nute Counts” буюу “Минут бүр үнэ цэнтэй” уриан дор өрнүүлж байна. Аяны хүрээнд харвалтын шинж тэмдгийг таньж мэдэх, шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай тусламж дуудахыг онцолжээ.

Гэрэл зургийг MPA.mn

Дэлхий даяар харвалтын ачаалал өндөр хэвээр байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 2021 онд дэлхий даяар 11.9 сая шинэ харвалтын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тархины харвалт нь нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтын гол шалтгаануудын нэг хэвээр байна. Мөн дэлхийн насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд харвалтад өртөх эрсдэлтэй гэж тооцоолжээ.

Тархины харвалт нь тархины цусан хангамж бөглөрөх, эсвэл тархины судас хагарч цус алдах үед үүсдэг. Энэ үед тархины эд хүчилтөрөгч, шим тэжээлээр дутагдаж, амь насанд аюул учруулахын зэрэгцээ хөдөлгөөн, хэл яриа, ой санамжид удаан хугацааны хүндрэл үүсгэж болзошгүй.

Харвалтын шинж тэмдгийг таних нь амь нас аварна

Тархины харвалтын үед дараах шинж тэмдэг гэнэт илэрч болно. Үүнд:

- Нүүрний нэг тал мурийх, амны нэг булан унжих
- Нэг талын гар, хөл сулрах, мэдээгүй болох
- Хэл яриа ээдрэх, үг ойлгомжгүй болох
- Гэнэт хараа муудах, тэнцвэр алдагдах
- Шалтгаан тодорхойгүйгээр гэнэт хүчтэй толгой өвдөх

Эдгээр шинж тэмдгийн аль нэг илэрсэн тохиолдолд өөрөө аяндаа арилна гэж хүлээлгүй, 103 дугаарт нэн даруй залгаж түргэн тусламж дуудах шаардлагатай. Шинж тэмдэг эхэлсэн цагийг тэмдэглэж, өвчтөнийг өөрөөр нь жолоо бариулахгүй, эмнэлгийн тусламжийг аль болох хурдан авах нь чухал.

Шинж тэмдэг хэдхэн минутын дараа арилсан ч аюулгүй гэсэн үг биш. Энэ нь тархины цусан хангамж түр хугацаанд алдагдсан дохио байж болох тул яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.

Харвалтын эрсдэлийг бууруулах боломжтой

Цусны даралт ихсэх, чихрийн шижин, цусан дахь холестерины хэмжээ ихсэх, тамхи татах, хөдөлгөөний дутагдал, давс ихтэй хоол хүнс хэрэглэх зэрэг нь харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймээс иргэд цусны даралтаа тогтмол хянах, эрүүл тэнцвэртэй хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийх, тамхинаас татгалзах, архины хэрэглээг хязгаарлах, архаг өвчнөө эмчийн хяналтад байлгах шаардлагатай.

Тархины харвалтын эмчилгээ нь өвчний төрөл, шинж тэмдэг эхэлсэн хугацаа болон эмнэлзүйн байдлаас шалтгаалдаг. Тиймээс харвалтыг эрт таньж, эмнэлэгт шуурхай хүргэх нь тохирох эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.

“Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-өөр иргэн бүр харвалтын шинж тэмдгийг таньж сурах, эрсдэлт хүчин зүйлсээ хянах, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авах мэдлэгээ нэмэгдүүлэхийг уриалж байна.

Харвалтын шинж тэмдгийг таньж суръя. Цаг алдалгүй тусламж авъя. Учир нь минут бүр үнэ цэнтэй.

#онцолсон, #live, #“Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр 2026”,