Азийн хөгжлийн банкнаас бүс нутгийн болон Монголын эдийн засгийн төлөвийг танилцууллаа. 

Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө хэвээр үлдээж, 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувийн өсөлттэй байна гэж тооцоолжээ.

Харин инфляцын төсөөллийг нэмэгдүүлж, 2026 онд 10.7 хувь, 2027 онд 8.3 хувь байхаар шинэчилсэн байна. Үүнд мах, шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлжээ.

АХБ Монголын эдийн засагт шатахууны нийлүүлэлтийн тасалдал, махны үнийн өндөр түвшин, төсвийн зардлын тэлэлт, уул уурхайн орлогын савлагаа гэсэн дөрвөн гол эрсдэл байгааг онцолсон байна.

Мөн 2026 оны эхний хагаст худалдааны борлуулалт, боловсруулах үйлдвэрлэл буурсан нь дотоод эрэлт суларсныг харуулж байгаа тул эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэмэгдүүлээгүй байна.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Азийн хөгжлийн банк, #Монголын эдийн засгийн төлөв,