Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксын тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дахь тулаанаа хийж, Тажикистаны боксчин Мухаммадхужа Якубовыг яллаа.

Тэрбээр АНУ-ын Техас мужид болсон тулаанд WBC холбооны super featherweight буюу 130 фунт (58.976 кг)-ын жинд өрсөлдөж, ийнхүү мэргэжлийн боксын рингэн дэх ялагдалгүй амжилтаа үргэлжлүүлэв.

Э.Цэндбаатар өмнө нь мэргэжлийн рингэнд 15 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байсан юм.

Харин түүний өрсөлдөгч Мухаммадхужа Якубов мэргэжлийн боксын 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй, жингийнхээ дэлхийн чансааны долдугаар байрт эрэмбэлэгдэж байсан туршлагатай тамирчин юм.

Энэхүү ялалт нь Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын замналд чухал амжилт болж, дэлхийн чансаан дахь байр сууриа ахиулах боломжийг бүрдүүллээ.

#онцолсон, #Э.Цэндбаатар,