Монгол Улсын Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) Дарга Б.Батцэцэг Анталья хотноо зохион байгуулж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурлын (UNFCCC COP31) үеэр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадтай хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хотноо болсон UNCCD COP17 бага хурлын үр дүн, гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах, даргалагч улсын хувьд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов. Түүнчлэн цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр тус конвенцын нарийн бичгийн дарга нарын газартай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс UNCCD COP17-ын даргын хувьд 2028 он хүртэлх бүрэн эрхийн хугацаандаа цөлжилт, газрын доройтол, гангийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бага хурлаас гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг ахиулахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. 

#Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, #COP31, #Ясмин Фуад,