“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Төрийн банк” хамтран иргэдийг орлогод нийцсэн, чанартай орон сууцаар хангах, орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд ТОСК-ийн орон сууцны төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэд хэрэглээний болон түрээсийн төлбөрөө Төрийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн сувгуудаар дамжуулан нэг дороос хялбар, шуурхай төлөх боломж бүрдүүлэх юм.

Мөн иргэдийн орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны төсөл, хөтөлбөрийг банкны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй уялдуулан хэрэгжүүлэх хувилбаруудыг судалж, цогц шийдэл боловсруулах аж.

Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны хөгжлийг дэмжих замаар хөрс, агаарын бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт тусгажээ.

#ТОСК, #Төрийн банк,