Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Хятадын хиймэл оюун ухаан (AI) болон хагас дамжуулагчийн салбарын хувьцаануудын ханш огцом унаж, зах зээлийн нийт үнэлгээнээс ойролцоогоор 480 тэрбум ам.доллар арчигджээ. Энэ нь тус улсын технологийн салбарт үүссэн хөрөнгө оруулалтын хөөс хагарч эхэлснийг харуулж байна гэж Reuters агентлаг мэдээллээ.
Шанхайн хөрөнгийн биржийн шинжлэх ухаан, технологийн салбарын томоохон компаниудыг багтаадаг STAR50 индекс сүүлийн дөрвөн сар хүрэхгүй хугацаанд 40 хувиар буурсан байна. Мөн Хятадын томоохон компаниудын хувьцааг багтаадаг CSI300 индекс зургадугаар сарын оргил үеэсээ 20 орчим хувиар унажээ.
Энэхүү уналт нь эдийн засгийг дэмжих бодлогын амлалтуудын нөлөөгөөр хоёр жилийн турш үргэлжилсэн хөрөнгийн зах зээлийн өсөлтийг сааруулж, хиймэл оюуны салбарт хөрөнгө оруулалт татах Бээжингийн зорилтод сөргөөр нөлөөлж байна.
Хувьцааны ханш унахад компаниудын хэт өндөр үнэлгээ, хиймэл оюуны бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах эрэлттэй холбоотой эргэлзээ, татварын дарамт болон Хятадын технологийн бүтээгдэхүүний экспортыг хязгаарлах АНУ-ын боломжит арга хэмжээ зэрэг хүчин зүйл нөлөөлжээ.
Тухайлбал, хүн дүрст робот үйлдвэрлэгч Unitree компанийн хувьцааны ханш арилжаанд гарснаасаа хойш ойролцоогоор 50 хувиар буурсан бол санах ойн чип үйлдвэрлэгч CXMT компанийн хувьцаа сүүлийн нэг сарын хугацаанд дөрөвний нэгээс илүү хувиар унасан байна. Мөн MetaX Integrated Circuits болон Moore Threads Technology компанийн хувьцааны ханш долдугаар сараас хойш тал орчим хувиар буурчээ.
Goldman Sachs-ийн тооцоогоор хиймэл оюун ухаантай холбоотой хувьцаанууд эх газрын Хятад болон Хонконгийн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 42 хувийг, арилжааны эргэлтийн 57 хувийг бүрдүүлж байгаа аж. Иймээс хувьцааны ханшийн уналт олон жижиг хөрөнгө оруулагчид хохирол амсахад хүргэжээ.
Түүнчлэн технологийн компаниудын үнэлгээ буурч байгаа нь хөрөнгө босгох, хөрөнгийн биржид шинээр бүртгүүлэх боломжийг нь хязгаарлаж болзошгүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар, хиймэл оюун ухаан болон чип үйлдвэрлэлийн салбарын компаниудын өрсөлдөөн ширүүсэж, үнийн дайн эхэлбэл ашигт ажиллагаанд нь нэмэлт дарамт учруулж болзошгүй юм.
Гэсэн хэдий ч зарим хөрөнгө оруулагч хувьцааны ханшийн уналтыг урт хугацаанд үнэ цэнтэй компаниудад хөрөнгө оруулах боломж гэж үзэж байна. Харин бусад нь зах зээлийн үнэлгээ дахин буурах эрсдэл хэвээр байгааг анхааруулжээ.
Эх сурвалж: Reuters

#ХЯтад,