Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва аравдугаар сарын 25-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялалт байгуулж, дөрөв дэх удаагаа төрийн тэргүүнээр сонгогдлоо. Тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн хүү, сенатор Флавио Болсонаруг ялсан байна.
80 настай Лула сонгуулийн эхний шатанд өрсөлдөгчөөсөө хоцорсон ч хоёр дахь шатанд саналын дүнг эргүүлж, Бразилын ардчилсан сонгуулийн түүхэнд шинэ амжилт тогтоов. Тэрбээр хүчинтэй саналын 51.76 хувийг авсан бол Флавио Болсонару 48.24 хувийн санал авчээ.
Лула нь өмнө нь 2003–2010 онд хоёр удаа Ерөнхийлөгчөөр ажиллаж, 2022 оны сонгуульд ялсны дараа 2023 онд төрийн тэргүүний албан тушаалдаа эргэн ирсэн юм. Үйлдвэрийн ажилчин, үйлдвэрчний эвлэлийн удирдагч байсан тэрбээр ядуурал, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, ажилчдын эрхийг хамгаалах бодлогоороо танигдсан улс төрч юм.

Сонгуулийн кампанит ажлын үеэр Лула нийгмийн халамжийг нэмэгдүүлэх, амралтын өдрүүдэд нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгох, өрхийн өрийн дарамтыг бууруулах амлалтууд дэвшүүлжээ.
Гэвч түүний дөрөв дэх бүрэн эрхийн хугацаанд улс төр, эдийн засгийн сорилт тулгарахаар байна. Барууны чиг баримжаатай намууд Конгресст хүчтэй байр суурь эзэлж байгаа нь Засгийн газрын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй. Мөн улсын өр, өндөр хүү, өрхийн өрийн өсөлт эдийн засгийн гол сорилт хэвээр байна.
Эх сурвалж: Reuters

Дархан:
Улаанбаатар:
Эрдэнэт-Овоо:
USD | 3589