Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Чигчийт" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 70 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.10.25-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:05 цагт цурамд оруулж, 20:50 цагт бүрэн унтрааж, Сүхбаатар сумын 5 дугаар багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 560 га орчим талбай өртсөн.
Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн "Ихрийн-Уул" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 85 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.10.25 ны өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Галшар сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:40 цагт цурамд оруулж, 21:30 цагт бүрэн унтрааж, Оч багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 400 га орчим талбай өртсөн.
Түймрийн эрсдэлтэй хуурайшилттай энэ үед иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалъя.
- Ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,
- Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
- Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
- Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
- Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

#Сүхбаатар аймаг, #Сэрэмжлүүлэг, #хээрийн түймэр,