Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа.

Талууд Монгол, Финландын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал гэдэгт санал нэгдлээ.

Цаашид парламентын бүлэг хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хоёр талын харилцан сонирхсон салбарууд дахь хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо.

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Финландын парламентын бүлгийн даргаар Б.Бат-Эрдэнэ, Финландын парламент дахь Финланд-Монголын парламентын бүлгийн даргаар Виллэ Скиннари ажилладаг.

Бүгд Найрамдах Финланд Улсын парламентыг “Эдускунта” хэмээн нэрлэдэг бөгөөд нэг танхимтай, 200 гишүүнтэй, гишүүдийг 4 жилийн хугацаатай сонгодог.

#У.Хүрэлсүх, #Финланд, #Финланд улс, #Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо, #Юусси Халла-Ахо,