Иргэн Т.Маргад-Эрдэнэ өнөөдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын гадна мэдээлэл хийж, Б.Хүсэлгоо охины эмчилгээний хандивтай холбоотой асуудлаар гомдол гаргахаа мэдэгдлээ.

Гэрэл зургийг MPA.mn
Тэрбээр хандив цуглуулах явцад мэдээлэл зөрүүтэй байсан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд давхар стандарт үйлчилсэн байж болзошгүй, мөн 300 сая төгрөгөөс давсан хандивын зарцуулалттай холбоотой асуудлыг хөндсөн юм.
Иймд хандивыг зохион байгуулсан насанд хүрсэн этгээдүүдийг шалгаж өгөхийг хүсэж, залилангийн шинжтэй байж болзошгүй асуудлаар холбогдох баримтуудаа бүрдүүлэн цагдаагийн байгууллагад гомдол гаргахаа илэрхийллээ.

#live, #Хандив, #Т.Маргад-Эрдэнэ,

Дархан:
USD | 3589