Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу толгой” төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээс авч буй санал асуулгын явцын талаар мэдээлэл өглөө.
Түүний мэдээлснээр, одоогийн байдлаар 96 мянган иргэн санал өгснөөс 30 мянга нь “Оюу толгой”-н ногдол ашгийг эрчим хүчний дэд бүтцийн төслүүдэд зарцуулахыг дэмжсэн байна.
Засгийн газар 2027 онд “Оюу толгой” төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төсвийн төсөлд тусгасан. Үүнээс нэг их наяд төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлж, үлдсэн хоёр их наяд төгрөгийг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт, суурь дэд бүтцэд зарцуулах санал боловсруулжээ.
Иргэдийн саналыг “И-Монголиа” болон “И-Засаг” цахим системээр аравдугаар сарын 14-нөөс 28-ны өдрийг хүртэл авч байгаа бөгөөд санал асуулгын дүнг 2027 оны төсвийн асуудлыг хэлэлцэх ажлын хэсэгт хүргүүлэх юм.
Ногдол ашгийн орлогыг хэрхэн хуваарилах, зарцуулах эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.

#онцолсон, #live, #З.МЭНДСАЙХАН,

Дархан:
USD | 3589