Япон улсад болж буй “Айчи Нагоя-2026” Азийн пара спортын наадмын хөнгөн атлетикийн тэмцээний эрэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн F55 ангилалд Цэдэнсодномын Доржзодов мөнгөн медаль хүртлээ.

Тэрээр 36.99 метр шидсэнээр Монгол Улсын багийн тус наадмын гурав дахь мөнгөн медаль, ес дэх медалийн эзэн боллоо. Ингэснээр Монголын баг тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медальтайгаар тус наадамд оролцож буй 45 орноос 14 дүгээр байрт жагсаж байна.

#Азийн пара наадам, #“Айчи Нагоя-2026” Азийн пара спортын наадам, #Ц.Доржзодов,