Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Хойд болон Өмнөд Солонгосын хоорондын зөрчил хурцдаж, хоёр улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд харилцан мэдэгдэл хүргүүлсний зэрэгцээ Хойд Солонгосын өөрөө явагч их буу хилийн ойролцоо байрласан нь ил болжээ.
Хойд Солонгосын төрийн мэдээллийн KCNA агентлагийн мэдээлснээр, тус улсын НҮБ-д суугаа төлөөлөгч ням гарагт Аюулгүйн Зөвлөлд захидал илгээж, Өмнөд Солонгос есдүгээр сард болсон мина дэлбэрсэн хэрэг явдлыг зохиомлоор бий болгосон хэмээн буруутгасан байна. Мөн тус улсын бүрэн эрхт байдалд халдсан аливаа үйлдэл өөрийгөө хамгаалах арга хэмжээ авахад хүргэж болзошгүйг анхааруулжээ.
Есдүгээр сарын 21-нд хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас Өмнөд Солонгосын цэргүүд шархадсан юм. Сөүлийн тал уг тэсрэх бөмбөгийг Хойд Солонгосын цэргүүд байршуулсан гэж үзсэн бол НҮБ-ын командлал уг үйлдлийг Солонгосын дайны гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж мэдэгджээ. Харин Пхеньян хариуцлага хүлээхээс татгалзсан байна.
Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг хилийн ойролцоо Хойд Солонгосын 122 мм-ийн өөрөө явагч гаубиц их буу байрлуулсныг мэдээлжээ. Reuters агентлагийн сурвалжлагч мөн хилийн орчимд уг их бууг харсан бөгөөд Өмнөд Солонгос руу чиглүүлсэн гурван хуягт техник, хилийн бүсэд ажиллаж буй 20–30 орчим цэрэг ажиглагдсан байна.
Сөүлийн Кённамын их сургуулийн профессор Лим Ыль Чоль Хойд Солонгос ийм төрлийн их бууг ил байрлуулах нь ховор үзэгдэл болохыг онцолжээ. Түүний үзэж буйгаар, энэ нь хилийн бодлогоо яриа хэлэлцээнээс илүү хүчээр хэрэгжүүлэх санаархлаа харуулж буй дохио байж болзошгүй юм.
Харин Өмнөд Солонгосын тал хилийн хурцадмал байдлыг намжаах, санамсаргүй зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хойд Солонгостой цэргийн хэлэлцээ хийх санал тавьжээ.
Эх сурвалж: Reuters